Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Нэлэнхүйн нэгэн гэрэл
Зүйрлэшгүй аядууухан хөлөг буулаа
Өнө эртний нандин нөхөрлөл
Өнөө зүрхэн анирын бүйвээндээ эрхэлнээ...
Хайсаар эрсээр
Хайрласаар ээнэгшсээр
Хязгааргүй бүхэн цэгт уусахад
Харин бид нэлэнхүйн нэгэн гэрэл ажээ
Дэглий цагаан хайрхан
Уулс уулсын орой шүргэм
Уртын дууны шуранхай түгэх
Дээд тэнгэрээс цэцэглэн буусан
Дээшээ тэмүүлэх
Дэглий цагаан хайрханаа
Тэргүүний тань салхи шанхны үсээр наадахдаа
Тэртээх түүхийг өнөө бидэнд шивнэнэ үү
Тоолж баршгүй жаргалангын ундарга
Тоонот Монголдоо өнө удаан цэнгэхийг урина уу♥
Монгол.Увс аймаг. Дэглий цагаан хайрхан
Төгс оршихуй
Халуун зунаар өвлийг хүсэмжилнээ
Хавирган сарны дор оддын чуулганыг эрнэм
Төрөл бүхэндээ чамайгаа л түмэнтээ хайсансан.
хайр бол хязгааргүй баяр жаргалангийн урсгал мэт орчлон хорвоод ундарсаар л , гэрэлтсээр .
Хайр гэдэг бол үнэндээ итгэл аж. Гэхдээ хэмжээлшгүй, төсөөлшгүй их итгэл аж. Түүнийг хэмжинэ хэмээвээс дэндүү их тэнэглэл, түүнийг үгүйсгэнэ хэмээвээс дэндүү их гунигтай, магадгүй оршин тогтнолоо ч эвдэж мэднэ.
Сайн байна уу? Эрхэм анд минь. Шинэ оны мэнд хүргье
Он гарах дөхөж байна. Тийм болохоор Та хайртай хүмүүстэй ямар нэгэн зүйлээр бэлэг барина гэдэгт найдаж байна. Яагаад ч юм бэ шинэ он гарахын өмнөхөн хүн бүхэн өөрийн амьдралаа эргэн нэг хардаг шүү дээ. Таны хувьд яг одоо амьдрал, ажил үйлс, сэтгэл санаа чинь ямар байгаагаас үл хамааран Та өөрөө өөртөө хичнээн эрхэм билээ.
Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үдлээд буцдаг хорвоод таныхаа л харцанд эрхлэхсэн
Өөжин алаг дэлхийд миний л хайрын тэнгэр
Өрөвчхөн буурал аавтайгаа байхад жаргалтай
Санчиг нь бууралтжээ таны минь
Сайхан дух тань уул толгод шиг нумарч
Саахалтын холоос уйлан хүлээдэг болж
Сэм сэмхэн нулимсаа унаган харуулддаг болж
таалан энхрийлмээр амрагаа яалтай
дэлбээгээ нээх ариухан сарнай
дээшээ бүр дээшээ тэмүүлнэ
түүнийг хайрлах газар тэнгэр
тэвэрч аваад салхиар аргадна
Үлгэрийн Таж Махал
Агуу хайрын амьд биелэл болсон зуун зууныг дамжин сүндэрлэх Таж Махалын тухай бодох бүрд нэгэн сайхан хайрын орноо очих шиг болдог юм.
Үүлэн дундаас тодрон харагдах үлгэрийн Таж Махал шилтгээн уснаа тусах өөрийн дүрснээс энхрий хайртаа эрэн мэлмэрэх мэт ээ.
Татах хүч оршсоор л..
ариун сүм
Арт галерэйг өөрөө явж очоод үзмээр байдаг ч яагаад ч юм бэ нэгэн сайхан хүнтэй л би хамт очно гэж төсөөлснөөсөө болоод одоог хүртэл очоогүй юм.
Хайрын тухай
Хайр гэдэг бол үнэндээ итгэл аж. Гэхдээ хэмжээлшгүй, төсөөлшгүй их итгэл аж. Түүнийг хэмжинэ хэмээвээс дэндүү их тэнэглэл, түүнийг үгүйсгэнэ хэмээвээс дэндүү их гунигтай, магадгүй оршин тогтнолоо ч эвдэж мэднэ.
хайр бол...
Хамгаас энхрийнхэн...
Чамайг харах сайхан, чамайг бодох сайхан, чамайг мэдрэх сайхан, чамтай байх мөч бүхэн сайхан, чинийх гэгдэх бүр ч сайхан.
би түүндээ ямар их хайртай гээч...
... дахиж хэзээ ч түүнийгээ харахгүй байх вий гэхээс сэтгэл минь үймэрч байсансан.Харин би түүнийгээ харлаа.
ангир адил ижилсэг дээ...
тэвчээрийн ханыг сэт татан ариухан мөрөн хайрын их урсгалтай нэгдлээ. Сэрүүхэн салхи, хөвөлзөх давалгаанд сэтгэлийн амрагаа нандигнан нандигнан их мөрөн намуухан долгиолно.
Алтан нарны гэрэл мандал дээр нь тоглосоор л байна, аялгуут хуурын эгшиг их мөрөн дээгүүр дуулан дүүлэн дүүлнэ.
бороо шаагин орсоор л ....
Гадаа бороо шаагин орж байна. Би тэсэлгүй гадаа гарлаа. Чийг үнэртээд л чи минь мэдрэгдээд л хичнээн сайхан байна гээч. Энэ жилийн бороог би яаж угтах эв дүйгээ олохгүй байсан юмсан. Харин өнөөдөр нэг л өөр. Өр зүрхэнд минь зөөлөн бороо өмнө нь зөндөө олон удаа орсон болоод тэр үү, бороо бид хоёр аз жаргалдаа ташууран уйлж байна.
Бороо уг нь чийг, бороо уг нь шим шүлт болон юм бүхэнд шингэн ариусгах гэж ирдэг. Харин энэ удаад тэрээр зүгээр л эрхлэн тоглох жаахан хүүхэд адил хайрын дуу дуулан дураараа бүжин цэнгэх мэт ээ.
Санахын дээдээр санаж байна
Хувь заяа минь, оршин тогтнол минь, хөх тэнгэр алсын алс дахь одод, хөвөлзөх салхи хөрст алтан дэлхий та бүхнээсээ би чин сэтгэлээсээ гуйя. Би хэн юм бэ, би яах гэж ирсэн юм бэ...
...одоо энэ замбуулингийн хаа нэгтээ нэг нь төрж нэг нь үхэж байгаа, нэг газар нь үүр гийж нөгөө газар нь үдэш болж байгаа, хаа нэгтээ хэн нэг нь аз жаргалаар жигүүрлэж байгаа хаа нэгтээ хэн нэг нь хувь заягаа адалж байгаа. Хорвоо та ганц хоёрхон өнгөтэй бус түм буман өнгөнөөс бүрджээ.
тэрээр амьдралыг утга төгөлдөр зурвал уран Бурхан, харин хоосон дэмий сараачвал хий зэрэглээ болох мэтээ...
Санаж байна би Таныгаа
Санаж сарвайх үрээ хайх мэт
Санааны гүнд хадаатай Таныгаа
Санахын дээдээр санаж байна
Чиний дүрийг...
Бодит бус нисэн одсон бүхнийг гартаа барьж, хүрч мэдрэх гээд байдаг хүмүүний энэхүү хүсэл үнэхээр дорой тэнэглэл юм аа. Хэзээ хүн төрөлхтөн ухаажин саруулсах бол хэзээ хүмүүний гаслан энэлэн төгсөх юм бол доо.
Анхилга



Зах хязгааргүй орчлонг ариухан цэцэгс чимнэ. Харин тэр үзэсгэлэнт цэцэгс бол бид юм шүү дээ. Тийм ч учраас бид өдөр бүр яг л цэцэг шиг шинээр дэлгэрдэг бас сэргэдэг.
Хавар ер нь хүний сэтгэлийг сайхан сайхан гэрэл гэгээтэй зүйл рүү замчилахыг хичээдэг гэлтэй. Хүн бүр л ариун нандин дурсамжаа хаврын хаварт сэргээн хаврын хонгор салхитай хамт эрхэмлэн нандигнадаг билээ.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам




