миний бяцхан Галбингаа

Хүүхэд бүхний инээмсэглэл аз жаргалын ундарга

Өр зүрхэнд минь хамгийн нандин цэцэг минь  дэлбээлж байна, өөдөөс минь инээх түүнийхээ төлөө энэ амьдралаа зориулах нь хичнээн их аз завшаан юм бэ дээ?

Энэ хорвоод ирсэн хүүхэд бүхэн инээж байгаасаа,  чин сэтгэлээсээ баяр баясгалан дунд өсөж, ирээдүйдээ итгэлтэй байгаасай...

Хүүхдийн төлөө миний, таны хийж чадах өчнөөн олон зүйл бий.
Миний өчүүхэн мөрөөдөлийн нэг болсон бяцхан Галбингаагаа таньд бэлэглье.

Нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч сэтгэл зүрхэн дотор тань цохилж, гэрэлтэй нүдээрээ харж, бяцхан  гараараа таныг тэврэх болно. Тэдний хайр хорвоог өөрчилж байна.

Тэр бол Хүүхэд бүхний инээмсэглэл аз жаргалын ундарга юм.

Баярлалаа.

************************************************************************
                       GalbingaaCenter'sChannel-Youtube 

http://www.youtube.com/user/GalbingaaCenter?feature=watch

*************************************************************************

Монгол ардын дууны Галбингаа нэртэй сургалтын төв нээлээ. Уг сургалтанд 3-15 насны хүүхдүүд ардын дуу, хүүхдийн дуу, үндэсний хөгжмийн ганцаарчилсан сургалтанд анхан дунд шатаар хамрагдах юм.

Зорилго:
Монголчууд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа ёс заншил, өв уламжлал, ардын урлагын баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.



Зорилт:
Хүүхдийг өөртөө итгэх итгэл, хүнлэг чанар, бие даасан бүтээлч байдал, бусдыг хүндэтгэн харилцах, нээлттэй байх, харилцааны эв дүй эзэмшихэд нь хүүхдэд дэмжлэг үзүүлэх ба ардын ёс заншил, дуу хуурыг танин мэдэхэд тусална.

Үзэл баримтлал:
Хүүхэд бүрийг хайрлан хүндэтгэж, тэдний хүвийн онцлог, хүсэл сонирхлыг дээдлэн, бие хүн болон хөгжихөд туслан дэмжинэ.

Давуу тал:
 Багш нар
Тус төвийн багш С.Дэлгэрцэцэг нь Хүүхдийн дууны Монгол эгшиглэн хамтлагыг үүсгэн байгуулсан Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хүүхэдтэй ажиллах эв дүйтэй багш юм.
Мөн үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын хөгжимчин МУСТА Р.Бат-Эрдэнэ, хөгжимчин Даваасүрэн, Төгсжаргал зэрэг мэргэжлийн багш нартай.

Материаллаг бааз
Үндэсний хөгжмийн ятга, ёочин, лимбэ, морин хуур, товшуур хуур, хуучир, шанз зэрэг хөгжмөөс гадна мандалин , металфон, ямаха сургалтын хөгжим, систем хөгжим ,энгийн хөгжмийн зэмсэгтэй.

Сургалтын орчин
Тав тухтай тохилог орчинд мэргэжлийн багш нар таны хүүхдийн төлөө тантай хамт ганцаарчилсан сургалтг явуулна.

Монгол өв соёлоо дээдлэн ардын дуу хуураа сурах бяцхан үрсийн төлөө гэгээн хүсэл биелэх болтугай.
http://www.galbingaa.blogspot.com/



*****************************************************************************


Галбингаа сургалтын төв нь монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэсний урлагын үнэт өв сангаас таниулан , зааж сургах, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, монгол ардын дууны урын сангаас сурталчлах зорилгоор  ардын дуу, үндэсний хөгжмийн сургалтуудыг явуулдаг билээ.

Ийнхүү үйл ажиллагаан дээрээ түшиглэн хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн  хамтлагыг байгууллаа.






хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн xамтлагын хүүхдүүд 5-9 настай.





                                Хамтлагын ахлагч: Энхбатын Энх-Амгалан /8 настай/

                                      Хамтлагын гишүүн: Баянмөнхийн Аззаяа /  7 настай /
                                
                                  Хамтлагын гишүүн: Батбуяны Жавхлантөгс / 6 настай/

                                Хамтлагын гишүүн: Баттулгын Ариунзул  /  6 настай /

                                Хамтлагын гишүүн: Мөнхбатын Амарбясгалан  /  6 настай /

                                   Хамтлагын гишүүн: Мөнхбаатарын Уянга  / 5 настай /

                                  Хамтлагын гишүүн: Нарандоржийн Азтүшиг  /  6 настай /

                                Хамтлагын гишүүн: Батмөнхийн Саруулсайхан  /  7 настай /


Яруу эгшиглэн хамтлагын багшаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан С.Дэлгэрцэцэг  ажиллаж байна. Тэрээр өмнө нь Монгол эгшиглэн хамтлагыг үүсгэн байгуулсан туршлагатай, чадварлаг багш юм.

Өнөөдрийн байдлаар Яруу эгшиглэн хамтлаг маань хэд хэдэн шинэ  дуунуудыг цоо шинээр төрүүлээд байна. Эдгээрээс дурдвал:

- үг Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн,
жүжиг киноны зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн

ая  Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ

 ''Ерөөлөөр учирсан миний Монгол"

- үг Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч,
  яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж

  ая   ая зохиогч Дэмчигдоржийн Галсанбаяр

  "Тэмүүжин"

зэрэг дуунуудыг монголын ард түмэндээ өргөн барьж байна.

Яруу эгшиглэн хүүхдийн язгуур урлагын хамтлаг маань урын сандаа 20 гаруй уран бүтээлтэй болоод байгаа билээ.

Монгол ардын дуугаа өвлөн дуулж буй
Монголын ирээдүй болсон бяц хан хүүхдүүддээ
Уран бүтээлд нь болон хичээлд нь их амжилтыг хүсэн ерөөе.

**************************************************************************
Галбингаа сургалтын төвийн багш Монгол улсын СТА С.Дэлгэрцэцэг багшийн анх санаачлан байгуулсан Монгол эгшиглэн хамтлагын хүүхдүүдийн амжилт, уран бүтээлийн дээжийг өргөн барьж байна. 


Монгол эгшиглэн хамтлаг нь

2008 онд МУСТА С.Дэлгэрцэцэгийн удирдлаган дор 6 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.
- 2008 онд Чингэлтэй дүүргийн 19 цэцэрлэгээр тайлан тоглолтоо хийсэн.
- 2009 онд Монголд анх удаа 4-5 настай хүүхдүүд ардын дууны төрлөөр Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй олон үндэстэн ястны 15 дуунаас дээжлэн оруулсан цомог гаргасан.
- 2010 онд үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая нэртэй бие даасан тоглолтоо АСА циркэд хоёр удаа тавьсан.
- Урын сандаа ардын болон хүүхдийн дууны 50 гаруй уран бүтээлтэй.

Дүрсжүүлсэн клип:

- 2008 0нд ''Чингисийн Монголд урьж байна'' үг Р.Бямбарагчаа, ая Д.Чулуун
- 2009 онд ''Боодогтой сэвгэрүүд'' Торгууд ардын дуу
- 2010 онд ''Бид Монголдоо хайртай'' үг П.Дэлгэржаргал, ая МУСТА Р.Бат-Эрдэнэ
- 2010 онд ''шидэт өвөл'' үг, ая Г.Ганг дууг тус тус дүрсжүүлсэн.

шагнал урамшуулал:

-2007-2009 оны Алтан цом улсын уралдааны алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналтай.
- 2008-2009 оны Хүүхдийн урлагийн III, IV наадмын ардын урлагийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль
- 2009 оны ''Залуу үе хөгжил төв''- ийн авьяас алтан медаль
- 2009 онд юнеско -ийн дэргэдэх Чингисийн алтан гэрэгэ нийгэмлэгийн авьяаслаг хүүхдүүд өргөмжлөлт

eh survalj: www.mongolegshiglen.blogspot.com















Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам