Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
бороо шаагин орсоор л ....
Гадаа бороо шаагин орж байна. Би тэсэлгүй гадаа гарлаа. Чийг үнэртээд л чи минь мэдрэгдээд л хичнээн сайхан байна гээч. Энэ жилийн бороог би яаж угтах эв дүйгээ олохгүй байсан юмсан. Харин өнөөдөр нэг л өөр. Өр зүрхэнд минь зөөлөн бороо өмнө нь зөндөө олон удаа орсон болоод тэр үү, бороо бид хоёр аз жаргалдаа ташууран уйлж байна.
Бороо уг нь чийг, бороо уг нь шим шүлт болон юм бүхэнд шингэн ариусгах гэж ирдэг. Харин энэ удаад тэрээр зүгээр л эрхлэн тоглох жаахан хүүхэд адил хайрын дуу дуулан дураараа бүжин цэнгэх мэт ээ.
Бороо минь чи дураараа ганц ч болов удаа өөрийнхөө төлөө өөрийнхөө дураар ор доо. Аз жаргалыг мэдэрч байгаа бол чи минь шувууд адил жиргэ, баяр талархалаар дүүрэн байгаа бол бүсгүйн хормойгоор эрхлэн наад, бяртай хүүгийн хацрыг ч илбэ, бондгорхон хүүгийн сэвлэгийг ч норго, болчимгүй нэгнийг нь ч ташуурдан ор, бүхий л орчлон чиний мэдэлд байна.
Дээрээс мөнгөн дусал мөрөөдлийн цэцэгсд хувилан буунам, дээрээс бяцхан түм буман Сальвина биеэ сэтгэлээ бидэнд зориулан шингэнэм...
Бороо шаагин орох бүрд бодлын мянган цэцэгсд би үгээ дайнам
Бороо шаагин орох бүрд , бороо шаагин орох бүрд сэтгэл минь гэгэлзэнэ.
Oрчлонгийн хаа нэгтээ хэн нэгэн нь магадгүй чамд ямар их хайртайгаа мэдэгдэхийн тулд бороон дуслаар хамт ирсэн ч юм билүү, бороо шаагин орсоор л ....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Chi uneniig olj harj, uneniig uguuleh chadaltai boljee duu mini, unen gedeg bol medregdej, seregdej, biyed maani nevchij baih yostoi zuil bilee. Humuus tom tom dugnelttei niitlel bichihiig boddog. Tom tom dugneltuud bol huurai ug shuu dee, cham shig ingej orchlon medersen hereg ogthon ch bish, bicheed l...medreed l baigaarai minii duu...
ReplyDeleteЭнэ бороо сэтгэл оюунд шаагин оржээ
ReplyDelete