Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үдлээд буцдаг хорвоод таныхаа л харцанд эрхлэхсэн
Өөжин алаг дэлхийд миний л хайрын тэнгэр
Өрөвчхөн буурал аавтайгаа байхад жаргалтай
Санчиг нь бууралтжээ таны минь
Сайхан дух тань уул толгод шиг нумарч
Саахалтын холоос уйлан хүлээдэг болж
Сэм сэмхэн нулимсаа унаган харуулддаг болж
Дандаа л хатуу чанга байсан та минь
Даагьтай даага шиг хэнзхэн болж
Дуулим хорвоод дуутай хууртай таньдаа
Дүүрэн жаргалын дээдийг ерөөе дөө
Нисэн одох цаг хугацааны дотроос
Найзыгаа бас ээжийгээ үгүйлдэг та минь
Нэрээ, нутгаа нандигнан эрхэмлэх ухааныг
Нэмж бидэндээ заан сургасаар л
Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үдлээд буцдаг хорвоод таныхаа л харцанд эрхлэхсэн
Өөжин алаг дэлхийд миний л хайрын тэнгэр
Өрөвчхөн буурал аавтайгаа байхад жаргалтай
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
ааваа охин нь таньдаа олон зүйлийг амлаж чадахгүй ээ, харин таныгаа таныгаа л хайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна, ааваа та минь хурдан эдгээрэй, та бид хоёрт хийхийг хүссэн бас төлөвлөсөн олон зүйл байгаа шүү дээ, миний амин хайртай аав минь дээ таньдаа мөргөмү. энэ хорвоо дээр хүн бүхэн амин хайртай хүмүүсээ баярлуулж гарыг нь дулаацуулж зүгээр л хайраа зориулж байгаасаа...
ReplyDeletehurdan edgeesei
ReplyDeleteАав гэдэг амьдарлын хамгийн том түшиг тулгуур байдаг.
ReplyDeleteАавыгаа хайрлаад ханашгүй.