Showing posts with label Зүрхнээс зүрхэнд. Show all posts
Showing posts with label Зүрхнээс зүрхэнд. Show all posts

Өөрийгөө ялсан ялалт болгон үнэ цэнэтэй. . .

Ялалтын бамбараа атгасан ч
Ялагдалын шүүрээ барьсан ч
Ялгаагүй ээ чи миний л үр хэвээрээ
Аяа, миний алдрайхан үр минь дээ. . .

Үгийн учиг Жагдаг

Монгол улсын гавьяат  жүжигчин Д.Жагдаг  Үгийн учиг нэртэй   сургалтын төвөө шинээр нээлээ.




Энэхүү  сургалт  анхан,  дунд, гүнзгийрүүлсэн гэсэн 3 үе шаттай ба уг сургалтанд хамрагдсанаар   уран унших арга барилд суралцах ба  хэл зүгшрүүлэх, ой тогтоолт, үгийг уран нарийн мэдэрч сурна.

анхан шатны сургалт  - хэл зүгшрүүлэлт ой тогтоолт- 2 сар 40 000 төгрөг
дунд шат - үгийг мэдрэх, уран унших - 2 сар 60 000 төгрөг
гүнзгийрүүлсэн шат -  цомог гаргах хэмжээнд суралцах  2 сар 80 000 төгрөг болно.

Та бүхнийг урьж байна.

Холбоо барих утас: 9601-8606 , 9970 8606

урьж байна.


Сайн байна уу? Монгол эгшиглэн хамтлагын авьяаслаг бяцхан багачууд маань Бид Монгол хүүхдүүд тоглолтоо 2011 оны 5-р сарын 25-нд Бөхийн өргөөнд хийхээр боллоо. Та бүхэн бидний тоглолтыг ирж үзэхийг, хамтран ажиллахыг урьж байна.

Монгол ардын дуу хуур мөнхөд эгшиглэж
Мөнх хөх тэнгэртээ дуурссаар байх болтугай

Харилцах утас : 93119310, 98620606, 91174919

eh survalj: www.mongolegshiglen.blogspot.com

Д.Мөнхжаргал: Хайртыгаа хөл дээрээ босвол цагаан даашинз өмсгөөд хуримаа хийхийг хүсдэг

2011 оны 4-р сарын 15
Д.Мөнхжаргал: Хайртыгаа хөл дээрээ босвол цагаан даашинз өмсгөөд хуримаа хийхийг хүсдэг
Ариун хайрын түүх олон янз байдаг. Гэхдээ хэн нэг гуравдагч хүнээс бус амьдралын том сорилтын өмнө сөхрөлгүй үнэнч байж, ариун хайрын түүхийг өөрсдийнхөөрөө бичиж чадсан залуу хосыг энэ дугаартаа зочноор урьсан юм.

Нэг насны ханиа тэргэнцэртэй бүсгүйгээр сонгоно гэдэг хэр баргийн залуугаас гарахгүй шийдвэр байсан нь тодорхой. Гэвч хүн чанар, хайр сэтгэл, итгэл найдвар дүүрэн хосын амьдралд бяцхан үр нь жаргал дуудаж ирсэн юм.

Д.Мөнхжаргал, Б.Мөнгөнцэцэг хоёрын дэлбээлж буй хайр амьдрал болон цэцэглэж байна.

Зүрхнээс зүрхэнд- Орон зайн аялал- А.Оюунзаяа

Өнөөдөр миний бяцхан дүү Амартүвшингийн Оюунзаяа -гийн маань төрсөн өдөр. Одоо шөнийн 1 цаг болох гэж байна,  гэсэн ч дүү маань хичээлээ хийгээд л сууж байгаа гэнээ.

Дүү маань насандаа ахадсан их ухаалаг, хэрсүү охин. Өөрийн шүлгийн номоо гаргасан, бас маш сайхан фото зураг авдаг. Ер нь л бол их авьяастай охин. Ингээд дүүгийнхээ авсан хэдэн фото зурагнуудыг болон  шүлэгээс нь блогтоо оруулахаар шийдлээ.

Зүрхнээс зүрхэнд - орон зайн аялал- Шри Чинмой

 Санан дурснам

Санан дурснам би ...
Хамаг бүхэн нь болсон намайгаа
Хайрлан энэрч өсгөсөн ээжийгээ би санан дурснам.
Хамаг мөрөөдөл нь болсон намайгаа
Хайрлан энэрч өсгөсөн аавыгаа би санан дурснам.
Хамгийн дээд оргил нь болсон намайгаа
Хайрлан энэрсэн гэрээ би санан дурснам.

Зүрхнээс зүрхэнд - Орон зайн аялал -Ж.Лувсандорж

Тийм гэж хэлэхийн аргагүй... ТИЙМ НЭГ МЭДРЭМЖ... ?

Цаг хугацаа зогссон мэт санагддаг...
Өөрийгөө яг байгаагаар нь мэдэрдэг...
Яг л энэ агшиндаа 1000 жил баймаар юм шиг...
Амьдарч байгаадаа баярламаар санагддаг...
Хэн нэгнийг тэвэрмээр санагддаг...
Босоод хаашаа ч юм харсан зүгтээ хурдлан гүймээр санагддаг...
Бүх хүмүүсийг хайрламаар санагддаг...
Ээжрүүгээ яг одоо л очмоор санагддаг...
Дүүгээсээ олон удаа уучлалт гуймаар...
Өөрийгөө үнсмээр санагддаг...

http://www.mongolnews.mn/i/10496 - Үзэхийн хязгаар

Өнөөдөр Үзэхийн хязгаар гэсэн нэртэй маш ухаалаг эсээг олж уншлаа.   Надад их таалагдлаа. Амьдралын үнэ цэнэ, юм бүхний утга учрыг чин сэтгэлээсээ буулгасан гайхалтай эсээ болжээ. Хүмүүсээ бие биедээ хайр. бие биедээ зугээр л итгэл хайрлацгаая. Бид агуу орчлонгийн нэгэн эд эс хэдий ч тэр агуу бүхэн бидэнгүй бол юу билээ дээ...


Таныг уншаасаа гэж хүссэн учраас таны хөтөч болон танд хүргэж байна.Та сонирхон уншина гэдэгт найдаж байна. / Эх сурвалж:  www.mongolnews.mn /


Балын цэрэг Лувсандоржийн ӨЛЗИЙТӨГС 1994-1996 оны “Ардын эрх” , “Ням гариг” сонины сурвалжлагч
Н.Шүр эгчтэй нэгэн удаа ярьж суугаад тун сонирхолтой баримтыг сонссон юм. Бал эрхлэгчийн паспорт дээр 12 дугаар сарын 15-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг юмсанж. Уг нь эрхлэгч маань есдүгээр сарын 20-нд эхээс мэндэлсэн байна.


Гэтэл эрхлэгч өөрөө иргэний паспорт авахдаа, яагаад ч юм бэ, “12 дугаар сарын 15-нд төрсөн” гээд бичүүлчихэж л дээ. Хожим Шүр эгч ханийнхаа уран бүтээлийн дэвтрүүдийг сөхөн харж суутал тэрээр хэд хэдэн жүжгээ тэрхүү “зохиомол” өдөр болох 12 сарын 15-нд эхэлсэн, эсвэл дууссан байх юм гэнэ.
Яагаад жинхэнэ төрсөн өдрөө паспорт дээрээ тэмдэглүүлээгүй тухайгаа өөрөө бол хошин маягаар тайлбарлаад л өнгөрөөдөг байж. Ямар учиртайг нь хэн ч мэдэл гүй өнгөрчээ. Гэтэл тэрээр өөрийнхөө “сонгосон” тэр л өдөр болох 12 дугаар сарын 15-нд ертөнцөөс буцсан байна.
Үхлийг хэрэв “шинээр төрөхүй” гэж нэрлэж болох ахул Бал эрхлэгч маань ирэх төрлийнхөө “төрсөн өдөр”-ийг энэ насандаа мэдчихээд паспорт дээрээ бичүүлж шүү дээ. Шүр эгчээс сонссон дээрх баримт гэнэт санагдсан тул эрхлэгчид зориулсан сонины энэ дугаарт, хэдий долоон жилийн өмнө бичсэн ч гэсэн хаа нэгтээ хэвлүүлээгүй нэгэн бичвэрээ нийтлүүлэхээр шийдлээ. “Үзэхийн хязгаар” хэмээх доорх эсээг миний бие хайрт аав Лувсандорждоо зориулж бичсэн билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй

XVII жарны төмөр Барс жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол ардын дуу, язгуур урлагийн “Монгол эгшиглэн” хамтлагийн 5 настай багачууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нартай золгов.


Тэд хэдхэн хоногийн өмнө энэ сарын 7-нд Аса циркд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр өөрсдийн бие даасан тоглолт болох “Монгол Ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтоо хийж Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамтаар үзэж сонирхсон юм.

Хүүхдүүд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт Монгол ардын олон сайхан дуу дуулж авъяасаа үзүүлэв.

Ерөнхийлөгч энэ үеэр, “Монгол ардын дуу, өв соёлоо уламжлан үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Одооноос эхлээд цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй. Улмаар тэндээс шалгаруулалт хийж жил бүрийн цагаан сарын өмнө ардын урлагаа сурталчилсан томоохон тоглолт хийдэг болох нь өв соёлоо нандигнан авч явахад дөхөмтэй хамгийн зөв зүйл юм” гэлээ.

“Монгол эгшиглэн” хамтлагийн авъяаслаг хүүхдүүд “Би Монголдоо хайртай” хэмээх шинэхэн дуу зохиосноо дуулж сонирхуулав.

5 настай багачуудын дуулсан шинэхэн дууг танилцуулж байна.

үг П.Дэлгэржаргал
ая Р.Бат-Эрдэнэ

Бид Монголдоо хайртай

Би Монгол хүүхэд
Би Монгол хүн
Би эх дэлхийнхээ цэцэгс нь
Бид эх орныхоо ирээдүй нь

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид эх орондоо хайртай
Монгол хүүхдүүд

Тоорцог малгай минь
Тоонот гэртэйгээ амь нэг
Томдсон дээл гутал минь
Тал нутагтайгаа амь нэг

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид тал нутагтай хайртай
Дээлтэй хүүхдүүд

Ардын дуу, хөөмий минь
Алтнаас ч үнэтэй
Аугаа Монгол орон минь
Аминаас минь үнэтэй

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид Монголын ирээдүй
Монгол хүүхдүүд

eh survalj www.president.mn

Монгол ардын дуугаа өвлөн дуулсан авъяаслаг багачуудын тоглолт болов






Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар өнөөдөр “Аса” циркт болсон “Монгол эгшиглэн” хамтлагийн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтыг үзэж сонирхлоо.

Эгшиглэн” хамтлагийнхан сар шинээр Монголчууддаа ая дуугаа өргөнө









Эгшиглэн” хамтлагийн гишүүдээс гадна тус цэцэрлэгийн багачууд оролцсон 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй ардын дуу, ардын хөгжим, бүжиг хосолсон багахан хэмжээний тоглолтыг бэлтгэсэн байгаа гэнэ. Мөн ирэх сарын эхээр “АСА” циркт тус хамтлагийн гишүүдийн гаргасан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” ардын дууны цомгийн тайлан тоглолт болох юм байна.

П.Наран
2010 оны 1 сарын 12
www.news.mn

Зүрхнээс зүрхэнд - www.munkhtengerniigemleg.blogspot.com

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИНД ШҮТЭЖ АМЬДРАМУУ!

Орчлон ертөнц Мөнх Тэнгэрээс үүсэн буй болдог. Илэрч, тодорч гардаг гэвэл илүү оновчтой болох боловуу. Мөнх Тэнгэр бол одон орончид, сансар судлаачдын дуран авайд өртдөг од гаригс, наран саран биш бөгөөд харин тэдгээрийг “бүтээдэг” хэмжээ хязгааргүй, аугаа их энергийн Далай юм. “Мөнх Тэнгэр”, “Мөнх Тэнгэрийн Хүч”, “Мөнх Тэнгэрийн Хууль” буюу “Мөнх Тэнгэрийн Хүсэл – Зориг” бол Мөнх Тэнгэрийн тухай Монгол Ухааны тулгын гурван чулуу хэмээн хэлж болмоор. Мөнх Тэнгэрийн Хүч бол орчлон ертөнц үүсэн буй болох, хөгжих өөрчлөгдөх үйл явцын хамгийн гол хүчин зүйл мөн.

Энэ бол буй юм бүхний оршихуйн үндэс.

Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая СД худалдаанд гарлаа.













Сайн байна уу.
Та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Манай бяцхан ардын дуучдын маань Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая СД ирлээ.

Жил хагасын нөр их хөдөлмөр өнөөдөр бид бүхэнд итгэл, баяр баясгалан, амжилтын эхлэлийг бэлэглэж байгаад баяртай байна.

Чин сэтгэлээсээ эх орноо, эх сайхан монгол хэлээ, эрхэмсэг ардын дууны шуранхайгаа амандаа зүрхэндээ аялан, Монголын мянга мянган бяцхан үрс Монгол гэдгээрээ бахархаж байх болтугай.

Сайн үйлс дэлгэртүгэй.

E-mail: mongol.egshiglen@yahoo.com
blog: www.mongolegshiglen.blogspot.com
Phone: 976- 99296029

Yutaka Kagaya-Japan

















Ютака Кагайя (Yutaka Kagaya) родился в 1968 году в Саитами (чуть севернее Токио), в Японии.
Пишет замечательные картины, причем с 1996 года исключительно при помощи компьютерной техники, на Макинтошах.Один из родоначальников цифровой живописи. На англоязычных сайтах его часто обзывают Joh Kagaya (поскольку так иероглифы, формирующие его имя, прочитываются по-китайски), что, видимо, его не особо и огорчает. Занял первое место в "Digital Art Contest in the USA".

С детства его зачаровывали бездны звездного неба, так что все его творчество так или иначе связано с ними. Он иллюстрировал журналы и книги по астрономии, занимался оформлением планетариев, участвовал в создании мультфильмов. Другим постоянным мотивом его творчества является изысканное романтическое, страшно красивое фентези. Даже простой японский локомотив, проносящийся по заснеженным просторам Хоккайдо, под его пером приобретает какие-то завораживающие свойства. Вещи и фантазии видятся ему по-особенному.


http://www.kagayastudio.com/

Зүрхнээс зүрхэнд- Г.Мэнд-Ооёо

Монголын тэнгэрлэг нэгэн яруу найрагч зохиолч, нийтлэлч, утга зохиол судлаач, соёл судлаач
Г.Мэнд-Ооёо -гийн mendooyo.blogspot.com  блогоор та зочлоорой. Таны шүлэг, яруу найраг, хийж бүтээж буй бүхнийг бахдан биширнэм. 

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХАД

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй

www.mongolegshiglen.blogspot.com
















Монгол ардынхаа дууг эвлэгхэн дуулж буй балчирхан үрсийн хөөр баяр нь эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн эх оронч үзлийг төрүүлсэн байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань ардын дуугаа дуулах гэхээр тэдний өмнө бэрхшээл тулгардаг байна. учир нь ардын дууны үг , нот, понаграмм ая зэрэг нь байдаггүй юм байна. Ингээд ардын дуу гэдэг зүйл тэднээс хол байж, ардын сайхан уламжлал нь мартахад хүрсэн ажээ. Монгол ардын дуугаа өвлөн дуулья сд -д монголын олон үндэстэн ястануудын 15 дуунаас оруулсан ба эдгээр дууг дуулсан хүүхдүүдийн бичлэг бүхий СД, мөн понаграмм нь нот, үгтэйгээ байгаараа онцлог ажээ. Монголын шилдэг хөгжмийн найруулагчид, үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг эдгээр ардын дуунуудыг хүүхэд дуулахад зориулж хөнгөн ая дантай тоглосон нь ардын дуу гэдэг хаа хол бус харин бидний өмнө ардын өв уламжлалыг дэлгэн барьж байгаагаараа бахархууштай юм.

Монгол ардын дуугаа өвлөн дуулья СД -г гаргахад хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллага бидэнд хандана уу.

E-mail: mongol.egshiglen@yahoo.com
Fone: 976-91174919

ДЭЛХИЙН ХҮҮ- Жамбалсүрэнгийн Золбаярт


Сайн байна уу Золбаяраа чамайг хүмүүс Амай гэдэг нэрээр бол сайн мэдэх байх аа. Би ч гэсэн чиний нэрийг Амай л гэж боддог байсан. Гэтэл чамайг Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг юм байна шүү дээ. Тэгээд чамайг энэ хорвоод авчирсан аав ээж хоёрт тань маш их баярлаж байна аа.

юуны өмнө бүх төлөвлөсөн ажилд тань амжилт ерөөе. Чиний талаарх мэдээллийг олж авах гэж хайж байгаад www.amai.mn гэсэн хаягийг олоод одоо уншаад л сууж байна.

Бахархаж байна шүү.

Зүрхнээс зүрхэнд- Амартүвшингийн Оюунзаяа

 Энд байгаа ганц нар 

/дүүдээ зориулав/

Нар луу хар дүү минь, цэцэг үнэрлэ
Над руу инээ дүү минь, хэлэхийг минь чагна
Харц чинь тув тунгалаг
Хаа ч давтагдашгүй яг л нар шиг
Чи минь энд байгаа ганц нар
Чимэг, дагуулгүй чи өөрөөрөө л нар
Тэр харж байна уу?
Тэнгэр гэдэг юм хөх, улаан, цагаан

Хөвсгөрийг нь үүлс гэдэг юм
Яг л чиний үс шиг долгионтой,өөр өөр хэлбэртэй
 
Нисч яваа хүмүүсийг нь шувуу гэдэг юм
Нэгэн цагт чи тэдэн шиг нисч сурах болноо.
Онцолж нэг шөнө чи түмэн оддыг харахаараа
Огторгуйд ганцхан гэдгээ л мэдрээрэй, дүү минь.

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам