Showing posts with label домог. Show all posts
Showing posts with label домог. Show all posts

Дэлхий үүссэн тухай /домог/


Эрт галавын үед манай дэлхий одоогийнх шиг хөрс шороо, хад чулуу байхгүй хариннил усаар бүрхмэл байсан гэнэ. Тэр үед Хурмаст тэнгэр нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гурван түмэн настай Галбингаа шувууг дэлхий рүү явуулжээ. Галбингаа шувуу эх дэлхийг тойрон явж байгаад өндөглөх болж гэнэ. Тэгээд үүр засч өндгөө гаргах гэтэл ямар ч хуурай газар байхгүй тул арга буюу өд сөдөө зулгаан усан дээп үүр засчээ. Тэр зассан үүрэн дээр хумхийн тоос буусаар байгаад дагтаршин газрын хөрс үүссэн гэнэ. Ингэж хөрст дэлхий тогтсон юм байна.

П.Дэлгэржаргал 

Галбингаа мину

Галбингаа шувууны далавчны хүчирхэг сэрчигнээнд
Газар дэлхий минь ариусан ариусан нялхамсана
Гэрэлтэн цацрах чиний л зүг рүү
Гэгээн мэлмийгээ алгуурхан бид анилаа.

Хаанаас ч чамайг олоогүй юм гэнэ лээ
Хэнд ч чи харагдаагүй юм гэнэ лээ
Хорвоод чи төрөөгүй юм гэнэ лээ
Хувьтай бүхний өр зүрхэнд л гагцхүү дуулдаг юм гэнэ лээ

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам