Showing posts with label шүлэг. Show all posts
Showing posts with label шүлэг. Show all posts

Уяхан Монгол минь

Алс дээдээс шүхэрлэн буухдаө
Алганд минь чи анирлан хайлна уу
Алагхан зүрхэнд минь ариусал бэлэглэхдээ
Амьдралын туулийг хайлан хайлнө уу

Дээрээс будрах цасан ширхэгүүд
Дэлгэр монголыг минь тэврэн тэврэнэ үү
Дэндүү их жаргалангийн өлгий юм гээд
Дэлхийд тунхаглан гэрэлтэн шингэнэ үү

Анхны яргуй цасан дороос ханзрахдаа
Аялгуу дуугаа орчлонд дуурсгана уу
Оосор бүчгүй орд цагаан өргөө минь гээд
Орчлонгийн нүдэн цэнхэр дэлхий ээждээ эрхэлнэ үү

Усны дусал нь цасан цэцгээ эрээ юу
Уйтай манан солонгон гэрэлд хувирна уу
Уртын дуу уул талаар нэг цуурайтахад
Уяхан Монголд минь жаргалан дэлгэрэн гийлээ.

2021.03.03 Улаанбаатар хот.

Амгалан оршихуйн лянхуа

Амгалан оршихуйн лянхау
Алган дээр минь шингэв үү.
Аян замын уртад сайн явж ирэв үү.

...Он цагийг туулсаар
Одоо л нэг морилов уу.
Огт оргуйг Ом ундарга болгов уу.

... Түмэн янзаар нэрлэвч 
Нэг л янзаар инээмсэглэх
Түргэн авралт та 
Алган дээр минь шингэнэ үү

Дэглий цагаан хайрхан

 Уулс уулсын орой шүргэм

Уртын дууны шуранхай түгэх

Дээд тэнгэрээс цэцэглэн буусан

Дээшээ тэмүүлэх 

Дэглий цагаан хайрханаа


Тэргүүний тань салхи шанхны үсээр наадахдаа

Тэртээх түүхийг өнөө бидэнд шивнэнэ үү

Тоолж баршгүй жаргалангын ундарга

Тоонот Монголдоо өнө удаан цэнгэхийг урина уу♥


Монгол.Увс аймаг. Дэглий цагаан хайрхан

Амгалан оршихуйн лянхау

 Амгалан оршихуйн лянхау

Алган дээр минь шингэв үү.

Аян замын уртад сайн явж ирэв үү.


...Он цагийг туулсаар

Одоо л нэг морилов уу.

Огт оргуйг Ом ундарга болгов уу.


... Түмэн янзаар нэрлэвч 

Нэг л янзаар инээмсэглэх

Түргэн авралт та 

Алган дээр минь шингэнэ үү

Шинийн хоёрны саран

 Хаврын эхэн сарын шинийн хоёрны саран нь

Хаяахан тохиох баярт учралаа дурсана уу

Хавар хавартаа дэлбээлэх дэлхий эхийн үзэсгэлэн гоог

Ханатал хармаар,  тэврэн  энхрийлэхийг хүснэ үү


Аяа огторгуйд хөвөх инээмсэглэгч саран минь чи 

Аз жаргалыг билэгдэн мишээн мишээнэ үү

Алс хязгааргүйд тархах энэрлийн илгээмжийг

Аялгуу дуу болгон нисгэхийг хүснэ үү


Аниргүйхэн хөврөх их аяны эхлэл нь 

Ариун хайрын амин ундарга нь юм уу

Алгаа тосоод шидэт бөмбөлгөөр наадагч бидний

Алтан дэлхийн баяр хөөрийн хүч  нь юм уу


Хаврын эхэн сарын шинийн хоёрны инээмсэглэгч саран нь

Халуун хайр, баяр талархалыг хорвоо ертөнцөд түгээнэм. . .


2017.02.28 

Улаанбаатар хот.

Бага тойруу

Тэр нэгэн одод чуулсан үдэш

Түг түмэн одод анивчин анивчин инээвхийлнэ.
Түм буман хүмүүс хүслээ шивнэн шившинэ.
Алс алсын чанадаас алгуурхан бидэнд дөхнө.
Ая дуу болон бидний зүрхэнээс дуурсана.

Тэнгэрт одод чимээгүйхэн шивнэлдэнэ.
Тэндээс жаргалан халгин цалгина.
Хязгааргүйд эрхлэх зүрхээ даран
Хаа нэгтээгээс хайраа нэхэн тэмүүлнэ.

Хаашаа ч харсан чиний л харсаныг би харна.
Хаана ч очсон чиний л тэндээс тэнгэрийн уудам нь сайхан.
Бодлын үзүүрт үүлс нь уулстай үлгэр хүүрнэх нь сайхан.
Булгилах зүрх минь эрсэн, хайснаа одоо л оллоо.

Тэр нэгэн одод чуулсан үдэш
Тэндээс жаргалан халгин цалгина.

2016.07.08
Тэрэлж. Зүрхэн уул зуслан
Дэлгэржаргал.П


Хүмүүн -Бурхад

Харанхуй өрөөг гэрэлтүүлэх адил
Хамаг орчлонг гэгээрүүлэх их урсгал минь
Хайр, энэрэл, нигүүлсэлт мутраараа
Халамж, энхрийлэлээ харамгүй өгөөрэй

Намар оройтсон бороо

намар оройтсон бороо цас болон алслахад
надаас зугтсан сэтгэл зүрхний минь  гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа

Таньдаа баярлалаа

Би өдөр бүхэн залбирах болно.
Би өдөр бүхэн алхах болно.

Залбирахдаа би Таных болгооч хэмээн гуйя.
Алхахдаа би би Таньтайгаа хамт алхан алхая.

ЭР ХҮН ТА

Эр хүн таныг би анх хараад л дурласан 
Итгэж болноо тэр минь байна гэж өөртөө би шивнэсэн 
Эр хүн таны энгэрт хоргодон хоргодон дулаацахдаа
Энгүй их хайрын тань аялгуунд нялхамсан нялхамсан бүүвэйлэгдсээн

Эр хүн та сүрдмээр хатуу харагддаг ч 
Энхрий үрийнхээ төлөө сүүгээр уйлдаг Бурхан

Зүрхэн Монгол минь

Агь таана нь хамар цоргин үнэртсэн
Аяа, амгалан жаргалангийн өлгий минь ээ
Алтан ганжир тань алсаас дуудсан
Аяа, ариун хайрын Бурхадын орон минь ээ

Моддын шивнээ, шувуудын шулганаан
Горхины чимээ, голын урсгал
Мянга мянган цэцэгсийн далай
Миний Монголд жаргалан дэлгэрлээ

Амар амгалан дуугаа дуулнаа
Аз жаргалан бүжгээ бүжнээ
Гэгээн гэрэл алган дээр минь буухад
Гайхан баясан өр зүрхэндээ нуулаа

Атгахан амь минь хэнийх билээ
Алтан дэлхийтэйгээ хамтдаа л цохилном Аниргүйхэн гүнээс минь жаргалан ундарлаа
Аяа, юутай тунгалаг дэлхий вэ

Хүүхдийн инээд, бойтогны хонх
Хүмүүний ухаарал, хайрын тэврэлт
Хүжний үнэр, зулын гэрэл
Харамгүй зүтгэл, хатуужил дияан

Салхи надаар, чамаар тоглоно
Цаг хугацаа надтай, чамтай наадна
Сар жилүүд ирнэ бас буцна, ирнэ
Сэргэг наран л гагцхүү мишээн мишээнэм

Усны тусгал ижлээ хайн хайнам
Уртын дуу алсын алсад шингэнэм
Зүрх бүхний гүнд тарнийн үсэг тодрон тодрохуйд
Зүрхэн Монгол минь диваажинд хувилан хувилнам.

УБ. Бага тойруу 2018-01-31 02:24

Гэрлэн бороо

Гэрлэн бороо
Дээрээс гэрлэн бороо асгарна
Дэргэд Та минь инээмсэглэн зогсоно
Гараа сунган тань руугаа би гүйлээ
Голт зүрх минь юутай хурдан цохилно вэ. . .
Эргэн тойрон шав шаргалхан гэрэл бүжиглэнэ
Эндээс аялгуу алс алс тийш одно. . .

Хаврын эхэн сарын шинийн хоёрны саран

Хаврын эхэн сарын шинийн хоёрны саран нь
Хаяахан тохиох баярт учралаа дурсана уу
Хавар хавартаа дэлбээлэх дэлхий эхийн үзэсгэлэн гоог
Ханатал хармаар, тэврэн энхрийлэхийг хүснэ үү
Аяа огторгуйд хөвөх инээмсэглэгч саран минь чи
Аз жаргалыг билэгдэн мишээн мишээнэ үү
Алс хязгааргүйд тархах энэрлийн илгээмжийг
Аялгуу дуу болгон нисгэхийг хүснэ үү
Аниргүйхэн хөврөх их аяны эхлэл нь
Ариун хайрын амин ундарга нь юм уу
Алгаа тосоод шидэт бөмбөлгөөр наадагч бидний
Алтан дэлхийн баяр хөөрийн хүч нь юм уу
Хаврын эхэн сарын шинийн хоёрны инээмсэглэгч саран нь
Халуун хайр, баяр талархалыг хорвоо ертөнцөд түгээнэм. . .

Улаанбаатар хот.
Бага тойруу

оддын тоосонд

олон зуун жил ганцаардсан ч саран гоо бүсгүй хүлээсээр л
олон олон удаа эргэлдсэн ч орчлонгийн түүх дуусашгүй ээ
өнөөдөр л эхний бөгөөд эцсийн дэвэлтээрээ хорвоог тольдох эрвээхий
өнө удаан эрхэсийн доор эрхлэн нялхрахыг юутай их хүснэм бэ

алтан нарны гэрэлт илчинд  дагжин чичрэн зогсохдоо
 алган дээр буух оддын тоосонд мөрөөдлөө нисгэнэ
хүүхэд шуугисан инээд хөөрийн дунд ч  тэрээр
хэмжээлшгүй  их ганцаардлыг юутай их мэдэрнэм бэ

сүүлчийн навч хүйтэн салхинд тууугдан туугдахдаа
сэхүүн бардам нахиаг бүйвээлэн бүйвэлсээр одлоо
уудам хорвоог тольдох гэгээн тунгалаг мөрөн нь
уйтай орчлонгийн  энэрлийн дуунд уярмуй

Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн


Үүрд аавынхаа л гараас хөтлөхсөн
Үдлээд буцдаг хорвоод таныхаа л харцанд эрхлэхсэн
Өөжин алаг дэлхийд  миний л хайрын тэнгэр
Өрөвчхөн буурал аавтайгаа байхад жаргалтай

Санчиг нь бууралтжээ таны минь
Сайхан дух тань уул толгод шиг нумарч
Саахалтын холоос уйлан хүлээдэг болж
Сэм сэмхэн нулимсаа унаган харуулддаг болж

намар оройтсон бороо

намар оройтсон бороо цас болон алслахад
надаас зугтсан сэтгэл зүрхний минь  гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа

Амраг минь

Амраг минь би чамайгаа алган дээрээ бөмбөрүүлэхсэн
Алиа жаахан чамдаа алив бүхнээ зориулахсан
Энхрийхэн чинийхээ энгэрт тань хургахсан
Энэ насны хайраа чамдаа л би зориулахсан

Зүүдний мөнгөн жигүүр цуцаа нь үгүй ажээ
Зөрж очоод чамтай шөнөжин үлгэр хүүрнэжээ
Гэгээн өглөөн нарнаар гэмгүйхэн буцаж ирээд
Голын хайртай чиний минь хайр хэвээр хэмээлээ

Амин зүрхний эрдэнэ минь дээ

Үрээ тэврэхийг түмэнтээ хүсэвч
Өр минь өмрөөд хөл урагш алхахгүй нь
Үйлийн үргүй үрдээ би хайртай ч
Өөр замаар замнасан хайрын жимийг яалтай

Гэрэлт наран инээх шиг
Гэмгүйхэн үрийнхээ дууг нэг сонсохсон
Гэгээн саран мишээх шиг
Ганцхан үрийнхээ л хайрыг би үгүйлнэм

Итгэ чи минь бас дахин итгэ

Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ

Итгэхэд бэрх хэдий ч
Итгэ чи минь бас дахин итгэ
Итгэхэд хүнд байсан ч
Итгэх ёстой шүү би чамдаа хайртай

Хүү нь удахгүй очноо

Бэлийн чулуу бяц атган өндөрлөг өөд өгсөж байна
Бие сэтгэл минь саруулжин ухаажихыг юутай их хүснэм бэ
Өндрийн өндөрт өргөсөн өргөл минь тэрээр
Өөрийг минь төлөөлөх тэнгэрийн тулгатай хүйн холбоотой

Алсаас хүрэнтэх уул толгод минь
Орхисон шагай шиг сэтгэлд минь богтлоотой ч
Амин зүрхээ даран даран нутгийн тэнгэрээ санагалзахуйд
Орчлонд ганцхан одот тэнгэр нь зүрхэнд минь мэлмэрнээ

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам