Халуун зунаар өвлийг хүсэмжилнээ
Хавирган сарны дор оддын чуулганыг эрнэм
Төрөл бүхэндээ чамайгаа л түмэнтээ хайсансан.
Түмний дундаас түүнийгээ олсон ч
Тэврэн өмчлөх боломж нь үгүй аж
Мөнхийн Хайрын тэнгэрт итгэж байна
Дахин дахин чамайгаа би алдахгүйн тулд
Дотоод нэгдлээрээ чамдаа уусан нэгдэе ээ
Хамаг оршихуйн тоглолтонд хамтдаа л тоглоё оо
Нандигнан дээдлэн жаргаланг ундраая юу
П.Дэлгэржаргал
No comments:
Post a Comment