Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Бид нэгэн дэлхийн хүүхдүүд
Хайрын хорвоог уяраагаарай
/хүүхдийн дууны үг/
1. Охид бүхэн гүнж билээ
Олноос онцгой цэцэгс билээ
Аав ээжийн амин эрдэнэ
Алтан дэлхийн амгалан
Алтан дэлхийн амгалан
Дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай
Хайрын хорвоог уяраагаарай
2. Хөвгүүд бүхэн ханхүү билээ
Хөөрөн дэгдэх дэгдээхэй
Ээж аавын энхрий эрдэнэ
Эргэх дэлхийн жаргалан
Эргэх дэлхийн жаргалан
Дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай
3. Алтан наран инээж байна
Аз жаргал ундарч байна
Эмээ өвөөгийн амьд бурхан
Энхрий үрс минь инээгээрэй
Энхрийн үрс минь инээгээрэй
дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай
Хайрын хорвоог уяраагаарай
Мөнх оюу тэнгэрийн дор мөнх жаргалтай амьдраарай
Хонгорхон ихэр үр минь
Хайрын хорвоог уяраасан
Хөөрхөн ихэр Бурхад минь
Мөнх оюу тэнгэрийн дор
Мөнх жаргалтай амьдраарай
Мөнх оюу тэнгэрийн дор
Мөнх жаргалтай амьдраарай
Зөөлөн аялгуу
Зүйрлэшгүй сайхан хайр болон урснaа
Зүг зүг тийш алслан одох чиний анир
Зүйрлэмгүй тансаг нaндин нууцыг тээнээ
Үглээ болжмор цонхны цаана шулганан жиргэнээ
Үрийнхээ үрийг энгэртээ тэврэн зулайг нь үнэрлэхэд
Үүрдийн жаргалан сэтгэлд бадамлан дэлгэрнээ
Үeийн үeд мөнхөд илчээ түгээнээ
Өр зүрх минь ижий дэлxийнxээ бүйвээнд нялxарахад
Өөрөө би өнөөдөр таныx болохоо ухаарлаа
Улаанбаатар.
бага тойруу/
Хан тэнгэр минь
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам