хайр бол...

хайр бол хоёр хүн бие биенээ дээд зэргээр мэдрэх агшин байдаг болов уу. Яг л санаандгүй учирсан хоёр шулуун шугам огтлолцох тэрхэн агшиндаа нэгэн бодол санаа, нэгэн амьсгал, нэгэн мэдрэмжтэй байснаас болоод бие биенийхээ сэтгэлийн далайг олж хараад бие биерүүгээ үсрэн ордог байх. Тэгээд л урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй


амар амгалан, баяр жаргаланд нь ханатлаа уусаад энэ бол миний хайр мөн байна хэмээн хорвоо дэлхийд зүрхээрээ зүрхнийхээ нууцлаг үгийг цуурайтуулдаг. Үүнийг сонсож мэдэрсэн бүхэн энэ хоёр бол хайртууд болсон, тэнгэрт барилдсан гэгээн хайраа санав хэмээдэг.


Гэвч түм буман хүн төрөлхтөн дотроос чухамхүү хэдэн хувь нь жинхэнэ Бурханлаг хайраа олдог бол...

Маш цөөхөн азтай хүмүүс л энэ их хайраа ухаарч ойлгоно, бас хүү уучилна буй за.
хайр гэдэг энэ дөрөвхөн үсэгний гүнд ямар их зүйл агуулагдана вэ. Хайртынх нь юм бүхэн, хайрттай нь холбоотой дурсамж бүхэн, хайртынх нь амь амьсгал, өөрийнх нь салшгүй нэгэн хэсэг амь амьсгал нь болоход хайр тэртээ нэгэн орон зайд өөрийн орон гэрээ байгуулж дуусахад бодит ба бодит бусаар цэнгэн жаргадаг байнам.

Бид шатаар өгссөөр нэгэн хаалганы үүдэнд тулав. Энэ хаалганы цаана аз жаргал минь, баяр баясгалан, хувь ерөөл минь байна.

... нүдээ аниад чамайгаа төсөөлөхөд чинийхээ амь амьсгалыг би мэдрэх сайхан, чихээ наагаад өр зүрхний тань цохилтыг дандаа л чагнан эрхлэхсэн дээ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам