Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
ариун сүм
Арт галерэйг өөрөө явж очоод үзмээр байдаг ч яагаад ч юм бэ нэгэн сайхан хүнтэй л би хамт очно гэж төсөөлснөөсөө болоод одоог хүртэл очоогүй юм.
Харин өчигдөр орой санаандгүй энэ арт галерэйн талаарх мэдээллийг олж уншаад зөндөө их уйллаа. Учир нь миний тэр нандигнаж байсан арт галерэй бол Монголын нэгэн хүү өөрийн ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан ариун сүм нь байсан юм байна. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр буюу бидний хэлж заншсанаар молекул хэмээх Батж.Батбаяр дөрвөн сайхан хүүгийнхээ хамт энэхүү ариун сүмийг нандигнан дээдэлж тэнд байгаа дэлхийн суу алдартнуудын бүтээлийг нэгтгэж хайрлаж байдаг байжээ.
Тиймээ, одоо би заавал хэн нэгэн хүнийг хүлээх хэрэггүй юм байна гэдгийг ойлголоо. Энэ орчлонгийн цаг хугацаа хэтэрхий хурдан юм , тийм ч учраас биднийг хайртай бүхнээс минь дэндүү хурдан холдуулж байдаг шүү дээ. Тийм болохоор тэр нэгэн цагийг хүлээх хэрэггүй юм байна, зүгээр л хайрын цэцэгсээ дагуулаад энэ их хайр гэгээн дурсгалын амьд биелэл болсон ариун сүм рүү хүүхдүүдээ аваад очиж явна. Тэнд очоод мэдээж аугаа хайрын далайд умбана гэдэгтээ итгэлтэй байна аа анд минь.
Цаг мөч бүхэнд дэргэдээ байгаа эрхэм хүмүүсээ дандаа л хайрлаж, итгэж, баяр баяслыг өгч байхыг ерөөе.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
тэнд очоод мэдээж дэндүү сайхан хайрыг мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бидний хайртай хүмүүс биднээс алсын алсад одсон хэдий ч бидний зүрх сэтгэлд хамгийн дээдэд залагдан биднийгээ хамгаалж хайрлаж байдаг шүү дээ.
ReplyDeleteТэр нэгэн сайхан Монгол эхийн гэгээн дурсгалийн ариун сүмд таныг ч бас очоосой гэж хүсэж байна. Би ч бас очиж байна.
... цаг хугацааг гатлан хайр л зөвхөн энэ орчлон хорвоо дээр гэрэл гэгээ болон бидэндээ ирсээр л байдаг буй за...
Урлагийг мэддэг хайрладаг хүмүүсийн нуруун дээр орчлон ертөнц тогтдог байх
ReplyDelete"Гоо сайхан ерөнцийг аврана" - Феодор Достоевский
ReplyDelete