Showing posts with label өврийн дэвтрээс. Show all posts
Showing posts with label өврийн дэвтрээс. Show all posts

энгийн бүхний дотор

Эртний анд минь ирнэ гэдэгт итгэж байсан аж, мянга мянган жил хүлээсээр л байжээ.

 Энгийн бүхний дотор хязгааргүй жаргалан нуугдан,
 энгийн даруухан бүхний гүнд энэ орчлонгийн учир шалтгаан оргилон оргилон байнам..

өнөөдөр маргааш нөгөөдөр энэ бидний тоолол, 

үнэн, итгэл найдвар, амжилт нөхөрлөл тэнгэрлэг хязгаарын чанадын тоолол, 

гэрэл гэгээ, илч дулаан, өсөн дэвжих хүч чадал чанад хязгаарын орон зайн тоолол.

 Чандманлан нэгдэх энэ гурван тоолол эрч хүчээ аван нэгэн зүгт дэвшнэм...

Хаанаас ирсэн хаачихаа мэдэхгүй  хүмүүний амьдралын их урсгал хөвөрсөөр л

Харин хэнийх гэдгээ мэдэх боломж олгосон амьдрал тандаа талархья...

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам