Showing posts with label дуун аялгуу. Show all posts
Showing posts with label дуун аялгуу. Show all posts

Хөгжмийн аялгуунд цэцэгс эрхэлнээ


Нууцлаг содон аялгуу
Нуур далайг уяраана

Нандин тансаг аялгуу
Нарт хорвоог уяраана

Аялгуу бүрээс нь цэцэгс дэлгэрч
Алсын оддын зүг ниснэ

Амьдрал хэмээх их далайн
Аз жаргал болон анхилгаа түгээнэ

Нууцлаг содон аялгуу
Зүрхний хэмнэлээр зүг бүр тийш жигүүрлэнэ

Нандин тансаг аялгуу
Найртай сайхан амгаланг ерөөнөм

 

С.Саянцэцэг: Америк удирдаач “Зулай цагаан алтай", “Монгол далай"-г үзэгчдэд хүргэнэ

С.Саянцэцэг: Америк удирдаач “Зулай цагаан алтай", “Монгол далай"-г үзэгчдэд хүргэнэ

Нийтэлсэн Administrator
Төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй ярилцахаар ангид нь очлоо. Тэрбээр өнгөрсөн намраас ХБК-ийн төгөлдөр хуурын тэнхимд багшаар ажиллаж байгаа билээ. Яваад ороход нэгдүгээр ангийн бяцхан шавиа “Баяртай” гэж гараараа даллан үдэн гаргаж байв. Яг л өөрийнхөө хүүхдийг эрхлүүлж байгаа юм шиг наалинхайтаж байх аж.
Шавь нартаа өндөр шаардлагатай нилээд ширүүн багш гэж ойлгодог болохоор ийн хэлээ хазах шахан шавиа өхөөрдөж байхыг нь хараад эхэндээ жаахан гайхав.
Ярилцахын өмнө тэрбээр “Сургууль маань консерватори болоход надад ийм жаахан хөөрхөн амьтад олдох ч юм уу, үгүй ч юм уу гэж бодоод хайр хүрээд байдаг юм” гэсэн.
Тавдугаар ангийн сурагч Төгөлдөр байраа эзэлж багш хичээлээ эхлэхийг хүлээн суув. Түүнээс болон багшаас уучлалт хүсээд ярилцах 15 минут гуйсан юм. Жаалхүү за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй Кабалевскийн дуунууд бүхий ноот дэлгээд таг. Багшаас хурдхан Дуурийн театрт энэ сарын сүүлээр хийх гэж буй тоглолтынх нь талаар мэдээлэл авлаа.

-Ойрд уулзсангүй. Өвөл Испанид хийсэн тоглолт амжилттай болсон уу?
-Сайн болсон. Эртнээс бэлтгэсэн, энд ч өдөр шөнөгүй давтсаар байгаад очсон болохоор дажгүй ээ. Үзэгч, сонсогчид маань сайхан хүлээж авсан.
-Гэртээ харих сайхан байсан байх даа?
-Мэдээж гэр юм чинь гоё байлгүй яах билээ. Гэхдээ шууд л тоглолтын ажилдаа орсон болохоор тав тух, амралт гэж назгайраагүй.
-Намар уулзахад нийслэлийн амьдралд дасч ядаж байна, замын бөглөрлөөс авхуулаад хэцүү зүйл байна гэж байсан одоо нэг л тайвширсан янзтай...
-Гэртээ, эх орондоо, ээжийнхээ хажууд байгаа юм чинь дасч ядах юу байх вэ. Тэгээд л дасчихсан.
-Одоо Дуурийн театрт хийх гэж байгаа тоглолтынхоо талаар танилцуулаач,та?

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам