Showing posts with label миний бяцхан Галбингаа. Show all posts
Showing posts with label миний бяцхан Галбингаа. Show all posts

"Яруу Эгшиглэн " хамтлаг урьж байна.


Сайн байцгаана уу? "Яруу сэтгэгч" нэгдэл , "Галбингаа " Сургалтын төвийн дэргэдэх 
"Яруу Эгшиглэн" хамтлаг маань анхны бие даасан "Яруу Эгшиглэн " тоглолтоо 
Улаан баатар чуулгын концертын их танхимд 2014- оны 5 сарын 24-ны 14, 16 цагуудад 
тоглох гэж байна.

Бид "Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая"," Бид монголдоо хайртай" уриан дор Хүүхдийн авъяасыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтоо толилуулж байна.

Та бүхнийг бидний тоглолтыг өргөнөөр үзэхийг урьж байна.


хүүхдийн язгуур урлагын Яруу эгшиглэн хамтлаг байгуулагдлаа


Галбингаа сургалтын төв нь монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэсний урлагын үнэт өв сангаас таниулан , зааж сургах, монгол ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, монгол ардын дууны урын сангаас сурталчлах зорилгоор  ардын дуу, үндэсний хөгжмийн сургалтуудыг явуулдаг билээ.

Ийнхүү үйл ажиллагаан дээрээ түшиглэн хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн  хамтлагыг байгууллаа.






хүүхдийн язгуур урлагын  Яруу эгшиглэн xамтлагын хүүхдүүд 5-9 настай.


Зарлал


 Галбингаа сургалтын төвийн дэргэдэх Яруу эгшиглэн  хүүхдийн ардын дууны хамтлагт 4-7 насны дуулах сонирхолтой, өөртэй итгэлтэй хүүхдүүдийг шалгаруулж байна.



Эх орноороо бахархах, ардын урлагын  баялаг өв сангаас суралцах, монгол ардын дуугаа өвлөн  дуулах зорилготой Яруу эгшиглэн хамтлагийг байгуулж байгаа билээ.

Хүүхдүүдээ Та бүхнийг урьж байна.

манай хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн ард, 1-р байр, Өсвөр үейин хөгжлийн төвийн 6 тоот. Галбингаа сургалтын төв.
E-mail: galbingaa@yahoo.com, blog: www.galbingaa.blogspot.com

Утас: 91174919, 98620220,

:

"Галбингаа" язгуур урлагийн хүүхдийн сургалтын төв нээгдлээ

Сайн байна уу?
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье.

Монгол ардын дууны Галбингаа нэртэй сургалтын төв нээлээ. Уг сургалтанд 3-15 насны хүүхдүүд ардын дуу, хүүхдийн дуу, үндэсний хөгжмийн ганцаарчилсан сургалтанд анхан дунд шатаар хамрагдах юм.

Зорилго:
Монголчууд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа ёс заншил, өв уламжлал, ардын урлагын баялаг түүхтэй танилцан түүнийгээ дээдлэн хүндэлж, дэлхий дахинд өв соёлоороо гайхагдах, эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам