Хамгаас энхрийнхэн...

Хайртай түүнийхээ тухай бодох бодол дотор минь хязгааргүйн тухай, төгс төгөлдрийн тухай сайхан мөрөөдөл төсөөлөл минь нуугдана.  түүний минь үргэлжлэл дотор хайр өөрөө харамгүй нэгдлээр солигдон цэцэглэн дэлгэрнэ. Анх түүнд хайртайгаа л мэдэрдэг байсан бол одоо харин түүнийхээ баяр жаргалангийн, нэгдлийн хайранд нь уусан амь амьсгалаараа амин холбоотой салшгүй нэгдмэл нэгэн болжээ.

Чамайг харах сайхан, чамайг бодох сайхан, чамайг мэдрэх сайхан, чамтай байх мөч бүхэн сайхан, чинийх гэгдэх бүр ч сайхан.

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам