ангир адил ижилсэг дээ...

Тиймээ баярлалаа, хамгаас хайртай хүнээсээ урмын үг сонсох хичнээн сайхан юм бэ, хязгааргүй хайрандаа согтсон нэгэн эрвээхэй эцэж цуцахыг мэдэхгүй аз жаргалаа хайгаад нисээд л байж гэтэл түүнд хэцүү гэж санагдсан бэрхшээл нь түүний хайгаад байсан аз жаргал нь байлаа.

тэвчээрийн ханыг сэт татан ариухан мөрөн хайрын их урсгалтай нэгдлээ. Сэрүүхэн салхи, хөвөлзөх давалгаанд сэтгэлийн амрагаа нандигнан нандигнан их мөрөн намуухан долгиолно.

Алтан нарны гэрэл мандал дээр нь тоглосоор л байна, аялгуут хуурын эгшиг их мөрөн дээгүүр дуулан дүүлэн дүүлнэ.


Ангир адил нуурандаа амраг хоёр жаргаг дээ алсаас харин тэдэнд аз жаргалыг ерөөе дөө.

тэмүүлсэн тэмүүлсээн тэр цэцэг тэгээд ургасан юм, хайрласаан хайрласан хамгийн сайхан хайраа тэр олсон.

Алгаа дэлгэ дэээ гараа би чамд өгье, нүдээ ань даа нүдэн дээр чинь би үнсье, нөмөртөө янзгаа нуух их уул хангайн сүр бараа адил, энгэртээ хайраа нандигнах эрхэм Та юутай жаргалтай...

Чш чимээгүй амраг хоёр ангир адил ижилсэг дээ...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам