Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
би түүндээ ямар их хайртай гээч...
... дахиж хэзээ ч түүнийгээ харахгүй байх вий гэхээс сэтгэл минь үймэрч байсансан.Харин би түүнийгээ харлаа.
Түүнд би хайртай гэдгээ сэтгэлдээ, тэнгэр ододдоо зөндөө олон удаа хэлдэг , түүнд минь дандаа л сайн сайхан зүйл тохиолдож байгаасаа, түүнийг минь Бурхан ивээж байгаасай гээд л хамаг нандин хүслээ хэлдэг ч харин өөрт нь өөрт нь л хэлж чадсангүй ээ, уучлаарай...
Үнэндээ би чамдаа ямар их хайртай гээч, заримдаа энэ их хайраасаа болоод зөндөө их уйлдаг. Гэхдээ найз нь тэвчих болно тэр цаг ирнэ. Би чамайг хайрладаг шиг чи намайг хайрладаг болох тэр цаг ирнэ гэдэгт итгэж байна, тэр цагт бидний хайр өөрөө хэрхэхээ шийдэх биз дээ. Амь амьсгал эд эс бүхнээрээ чамайгаа би үгүйлнэм, чамдаа би уусан нэгднэм.
.. үнэндээ чамаас асуух зүйл их байсаан, үнэндээ би чамдаа тэврүүлмээр байсан ч би түүнд хайртай л юм бол түүнийгээ хүндэтгэх учиртай. Учир нь чиний бодол, чиний орон зайд би байгаа бол миний хайр жинхэнэ хайр байх болно, чи надад хайртай эсэхийг мэдээгүй байж, би ганцаараа хайртай гээд зүтгэх нь дэндүү тэнэглэл учраас би хүлээх л болно тэр цаг тэр цаг ирж байгаа гэдэгт итгэж байна, энэ насааа элтэл хүлээсэн ч итгэх л болно..
Аяа хувь заяаны амин тэнгэр минь түүнийг минь хайрлаж байгааг минь уучил, би түүндээ ямар их хайртай гээч...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment