Showing posts with label баяр. Show all posts
Showing posts with label баяр. Show all posts

Нүүдэлчин монгол


. . .Цэв цэнхэр тэнгэр, нов ногоон тал, асгасан шагай шиг монгол гэрүүд

. . . Одот тэнгэрийн одод газарт буудалласан гэлтэй онголж хадгалсан Монгол ахуй, зан заншил, өв соёл минь зуун зууны түүхээ хүүрнэхээр зүрхэн монголынхоо нийслэлд , гал голомтондоо эх орныхоо өнцөг булан бүрээс нүүдэллэн ирлээ өнөөдөр, нүүдэлчин монголчуудаа угтан аваарай. 

. . . Сүү тос нь үнэртсэн буурлуудын хайр шингэсэн данх, эрэгнэг жан.

. . . Тэнгэр баганадсан тулж босох тэнгэрийн тоололтой бат холбоотой монгол гэрийн сүр хүч.

Уяхан замбуутивд минь
Уртын дуу шуранхайллаа.
Урт холын нүүдэл
Улаанбаатарт минь ирлээ.

Зуун зууны түүх алган дээр минь буулаа.
Зүрх сэтгэлийн гүндээ монгол соёлоо шингээгээрэй.

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам