Showing posts with label Амьдрал. Show all posts
Showing posts with label Амьдрал. Show all posts

хувьтай хүн хулгана жилийн үздэг...

Шинэ оны гараад хоёр дахь өглөөтэйгээ учирлаа. 
Сайхан байна аа. 
Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэж монголчууд маань ярьдаг.
 Он жил хөврөх бүр газар дэлхийтэйгээ татагдах нь ихсэж,  хайраар юм бүхнийг уучлан хүлээж авдаг нь хүмүүний цаг хугацааг үнэлж сурсаны ач гэлтэй

Эрхэм танд аз жаргалын дээдийг ерөөе.





Аниргүйн эрэлд

Зүрхээ чагнадаггүй хүмүүний ертөнцөд
Зэргэлдээх төрөлхтөнөө ээрэн гоочлох
Замбараагүй бүтээлийн далайд живсэн
Зовлонт төрлөөс хэзээ ангижрах бол

Тэнгэрт тэврүүлээд тэнхрэв би

Тэнгэрт тэврүүлээд тэнхрэв би
Тэндээс хязгаар нь үгүй хайр ундарна
Амьсгал минь тасравч үйлс нь мөнхрөх хорвоод
Амиа хувааж төрүүлсэн үр минь чи үргэлжлүүлээрэй

Ээж нь чамдаа итгэж байна
Энд чи ээжийнхээ гарыг атганам бус уу
Хайгаад эрээд олдохгүй тэр цагт
Хаанаас чи ээжийгээ хайх гээв

Бид аялнам. . .

Сайн байна уу. 
Эрхэм анд минь. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хязгааргүй уудам огторгуйн орон зайд бид аялнам. Бид хамтдаа л аялнам.
Энэ бяцхан хэрнээ агуугаас агуу цэнхэр нүдэн гариг минь
бидний эх-эцэг,
бидний бие-махбод
бидний зүрх-сэтгэл,
бидний мөрөөдөл-тэмүүлэл,
бидний тэмцэл-ялалт,
бидний гуниг- гутрал,
бидний амжилт-аз жаргал болон
бидэнтэй хамт амьсгалж
бидэнтэй хамт хөгжин дэвшиж,
бидэнтэй хамт хэмжээлшгүй орон зайд нисэн дүүлнэм.
Юутай сайхан хувь тавилан бэ?

Үр минь Төрд данстай эр хүн боллоо.

Одоогоос 16 жилийн өмнө дунд хүү маань төрж байжээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Миний үр багадаа бөөрөнхий хэлтэй байсансан. Хүүгийнхээ хэлийг нь зүгшрүүлэх гэж цэцэрлэгийнх нь дуу хөгжмийн дугуйланд оруулан, сайн багшийн ачаар дуу хөгжимд дуртай болж өөртөө итгэлтэй болж эхэлсэн байх гэж бодож байна.

Өнөөдөр хүү минь насанд хүрч төрийн хүн болно. Төрдөө данстай эр хүн болох нь. Эвий үр минь чинийхээ байгаа бүхнээ хайртай хүмүүстээ зориулдаг нинжин сэтгэлийг ээж нь хүндэлдэг.

Миний үр яруу сайхан төгөлдөр хуурын их эрч хүч, нинжин ариун сэтгэлийн агуу гайхамшигаар хос жигүүрээ хийн сайхан амьдралын тэнгэрт Монголоо төлөөлсөн сайн хөгжимчин, сайн хүн болохыг ээж нь ерөөе дөө.

Эхийн цагаан сэтгэл, эх нутгийн ээж бүхний үрээ гэсэн сэтгэлийн сүүн өргөл энэ хорвоог гийгүүлэн, хүмүүний амьдралыг уяраасаар л байх болтугай.

Миний үр тэмцээн уралдаандаа амжилттай оролцоод, сайхан Монгол эх орныхоо сайн хүү болоод ирээрэй. Чиний төлөө багш чинь хичнээн их зүйлийг зааж сургасан билээ дээ үр минь. Сайн багш бол амжилтын, амьдралын замын чинь 99 хувь юм шүү. Одоо чиний энэ насны хөдөлмөр бол ганц хувь мэт боловч их үнэ цэнэтэй тоо юм.

Миний хүү маш их хичээгээрэй. Чин сэтгэл байхад бүхий л зүйлийн учир шалтгаан чиний хөл дор байна. Тийм учраас өөртөө итгээрэй. Чи минь ээж аав гэр бүлийн хүү байсан бол өнөөдрөөс Монгол эх орныхоо хүү нь боллоо . Чамдаа сайн сайхан бүхнийг ерөөе. Ээж нь.
Монгол улс.
Улаанбаатар хот.
Бага тойруу.
2018-07-03

Мудрец

https://plus.google.com/112531220928793840983/posts/PHcj5ydJaSR

Гайхамшигт эрчим хүчний урсгал айсуй

Өнөөдөр Монголд /2018 оны 1-р сарын 31-нд/ сарны бүтэн хиртэлт болох гэж байна. Энэ хиртэлт нь нийт 5-н цаг 17 минут үргэлжлэх ба эхлэл нь 2018 оны 1-р сарын 31-ны 18:51 цагт болж, оргил үе нь 2018 оны 1-р сарын 31-ны 21:29 цагт болж, төгсгөл нь 2018 оны 2-р сарын 1-ны 00:08 цагт болох болно.

Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл ба Нар, Дэлхий, Сар гурав энэ л дарааллаараа нэг шугаманд давхцаж, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагдана. Нар хиртэлт нь дэлхийн тодорхой нэгэн хэсэгт л багахан орон зайд ажиглагддаг бол харин сар хиртэлтийг дэлхийн аль ч хэсгээс шөнөдөө ажиглах боломжтой байдаг юм байна. Сарны хэмжээ жижиг учраас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сарны хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.

Одон орон, зурхайд сарны хиртэлт огцом юмуу гэнэтийн өөрчлөлтийг авчирч чадах гүн гүнзгий өөрчлөлтийн цаг гэж үздэг тал ч бий. Учир нь Сар хиртэлтийн үед сансар огторгуйн нэгэн эрчим хүчний урсгал үүд хаалгаар орж ирэх адил урсан орж ирдэг онцлогтой. Иймд таны амьдралын урсгалыг өөрчлөх, шилжүүлэх, чиглэлийг өөрчилж чадах хангалттай хүчтэй байдаг.

Хиртэлт гэдэг бол сансар огторгуй, энэ ертөнцөд тусалж байгаатай адил . Ертөнцийн гар болсон “Хиртэлтийн эрчим” дээрээ гараа сунган таныг хаа байх хэрэгтэй газарт нь байрлуулж байгаа гэж төсөөлж болно. Энэ газар нь магадгүй таны байхыг хүссэн, бодсон газар биш байж болох ч энэ бол таны яг байх хэрэгтэй газар байх болно. Энэ хиртэлтийн нэг сайн зүйл нь түүний чиглүүлж байгаа чиглэлд та ерөнхийдөө итгэж болно гэсэн үг.

Сар хиртэлт нь голдуу, зөвхөн танд зориулан бичсэн сансрын төлөвлөгөөний хэсэг болох тохиох ёстой үйл явдлыг танд авчирдаг. Гэхдээ энэ бол их олон аз, зохицол, тэнгэрлэг давхцалуудыг тохиолдуулдаг. Үнэндээ энэ хиртэлтийн үеэр таны замд ирж байгаа юу ч байлаа гэсэн хурдан шийдэгдэх бөгөөд хачирхалтай нь асуудал таны талд сайнаар шийдэгдэх талтай байдаг. Энэ хиртэлтийн эрчим маш хүсэн хүлээсэн, гэрэлтсэн бөгөөд яг л ертөнц таны анхаарлыг таны амьдралын тодорхой хэсэгт маш онцгой шалтгаанаар авчирж байгаа гэмээр байдаг юм байна.

Энэ сар хиртэлт нь онцгой үйл явдал бөгөөд ер бусын шидэт, дагуулах хүч болдог учраас бид итгэл дүүрэн, аливааг шинэ соргогоор харж урагш тэмүүлэхэд дэм болно.

Бид хязгааргүй сансар огторгуйд дурлан ямагт дээш, бүр өндөрт тэмүүлэн дурладаг шүү дээ.

Хязгааргүй уудам орон зайд тайлагдашгүй гайхамшигт учралууд дүүрэн буй за.

Бид орчлонгийн нэгэг хэсэг нь юм болохоор эх дэлхийгээ амгалангийн өлгий байгаасай хэмээн хүсэн залбирч болох болов уу.

Сайн сайхан тэр л зүйлийг хүсэмжлэн хязгааргүй сансрын эрчимтэй хэсэгхэн хугацаанд нэгдээд үзье. Магадгүй хүмүүн бидний ухамсартай эрчимт тэмүүлэл энэ орчлонд гайхалтай сайхан ирээдүйг ч авчрахад дэм болох хүчтэй гэдэгт найднам.

За танд амжилт хүсье. Хязгааргүй сайхан жаргалангийн орон болох болтугай бидний эх дэлхий минь

Нар инээсэн өдөр


Өнөөдөр нар инээсэн тийм л сайхан өдөр байна.

Хязгааргүйд баясан жаргах Бурхад юутай сайхан.

Цэв цэлмэг тэнгэр хөв хөх өнгөтэй. Алсын уудамд тань өнөөдөр л умбан шумбамаар тийм сайхан өдөр байна.

Хэзээ энд ирэхээ дахин хаана буудаллахаа эс мэднэм би.

Ганцхан энэ орчлон хорвоо бидний эх дэлхий жаргалангийн өлгий гэдгийг л мэдэж байнам.

Өр зүрхний минь гүнд нууцхан амьсгалах Бурхан минь таны хайранд таларханам.
Баярлалаа.

Яаж ч өөрийгөө өөрчилж чадахгүй  нь.

Ямар сайхан дэлхийд байгаадаа л талархая.

Цасан аялгуу

Аяа цас минь чамайг хайлан одоход хэн нэг нь үгүйлэв үү?
Аяа бороон дуслууд минь та нарыг бөмбөрөн буухад хэн нэг нь хайв уу?
Халуун зунаар ч, хайруу өвлөөр ч ирсээр л ирсээр л байдаг чиний энэ ариухан хайранд хүмүүн бид талархан таларханам.
Аялгуу, бөмбөрийн дэлдэх чимээ энэ орчлонгийн тоглолт.

Аалзны тор

Цаг хугацааны аялал гадаад сансар огторгуйн хөдөлгөөнд уягдан тоон хэлбэрт шилжин хөвөрнөм. Зах хязгааргүйд алслан одох гэрлийн харвалт адил цаг хугацаа эргэж ч харалгүй одсоор л. 

Бид хязгааргүй уудам бүхнийг тоолохыг хүсдэггүй. Учир нь өөрийгөө гээх вий хэмээн боддог ч байж болох юм.
Хязгааргүй уудам нэгэнтэй жишихэд бид хэтэрхий өчүүхэн үл үзэгдэм мэт.

Ерөөл

Сайн байна уу? Бурхан минь. Би таньд захиа бичихээр шийдлээ. Бүх л өдөржингөө үр хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө байлаа. Харин өнөөдөр 12 сарын 25 -ны өдөр гараад 19 хэн секунд болж байна. Би хэдий том болсон ч, би хэдий эмээ болсон ч би ээж аавдаа үр нь , эх дэлхий таныхаа балчирхан охин нь шүү дээ. Тиймээ, хүн насан туршдаа л аз жаргалыг хайдаг. 

Олон нүүртэй байхын эцсийн зогсоол юу вэ?

Хүн бүхэн өөрөө өөртөө хэд хэдэн нүүртэй болжээ. Тэндээс өөрийгөө илэрхийлэх хамгийн тааламжтай агшинг үлдээн басхүү бусдад ч бас сэтгэлийн дэм хүч өгөх аж. Гэхдээ энэ бүхэн байж болох хэдий ч ирээдүй хойч үе маань тогтвортой, суурьтай хүмүүжлийг олж авч чадаж байна уу.

Бурхадын инээмсэглэл. . .

Би Таныхаа аниргүйхэн мишээх гэрэл цацарсан инээмсэглэлд тань дурлажээ.
Би Таныхаа гэрэл, илч дулаан болон өглөө бүхэн ирдэг итгэл найдвард тань дурлажээ. Би Таныхаа жаргаланг урин дуудах энэ орчлонгийн дуун аялгуунд тань дурлажээ.

Тиймээ, үнэндээ Бүхий л Бурхад нэг л янзаар инээж, нэг л янзаар хайрлаж, нэг л янзаар үнэнг чин үнэнчээр тунхагланам. Хайсан эрснээ олоход тэрээр хязгаарГүй, хэмжээлшгүй, төсөөлшгүйн гүнд, холын холд хэрнээ өр зүрхэнд минь хамтдаа цохилон цохилон, булгилан булгилан байсныг тань олох юутай сайхан.

Та минь үнэндээ Бидний хайртай бүхэнтэй цуг оршиж, өхөөрдмөөр инээх бяцхан хүүхдийн дуу хоолойнд нуугдаж, Нэг л янзаар нууцлагхан инээсээр л. . .

Би таныхаа инээмсэглэлд дурлажээ. Бүх бурхад аав ээж, эмээ өвөө, ах эгч, анд нөхөд, үр хүүхэдээр минь дамжуулан энэ орчлонд аз жаргалыг тунхаглан инээсээр л. . .

Бид бол Бяцхан хүүхдүүд


Өнөөөдөр би  Упанишад судрийн
... Хотол баясгалангаас ахуй орчлонд ирэв бид
Хотол баясгалангийн дунд торнин өснөм бид
Аялалынхаа эцэст Хотол баясгаландаа эргэн одох болно хэмээх мөрүүдийг түмэнтээ давтаж байна.

Счастья придет

Я надеялся, что мой старый друг придет и ждет тысячи лет. В обычном мире, в глубине каждого мыслимого и безошибочного пути, причина этой вселенной идет яростно.

Давайте начнем петь бесконечную песню
несчастливая радость и счастье

Сегодняшний день наш подсчет, настоящая надежда и успех - это миф о пространственной силе и энергичном перечислении, просвещении и просвещении. Три энергии слияния продвигаются на один шаг вперед ...

Я не знаю, откуда вы пришли, но кто живет с возможностью узнать, кто я ...

Жаргалан айсуй

Эртний анд минь ирнэ гэдэгт итгэж байсан аж, мянга мянган жил хүлээсээр л байсан аж. Энгийн бүхний дотор хязгааргүй жаргалан нуугднам, энгийн даруухан бүхний гүнд энэ орчлонгийн учир шалтгаан оргилон оргилон байнам.

дуусашгүй сайхан дуугаа дуулж эхэлье
дундаршгүй жаргалан жаргалан жаргалан

өнөөдөр маргааш нөгөөдөр бидний тоолол, үнэн итгэл найдвар амжилт нөхөрлөл тэнгэрлэг хязгаарын чанадын тоолол, гэрэл гэгээ илч дулаан, өсөн дэвжих хүч чадал орон зайн тоолол. Чандмалан нэгдэх гурван тоолол эрч хүчээ аван нэгэн зүгт дэвшнэм...

Хаанаас ирсэн хаачихаа мэдэхгүй ч харин хэнийх гэдгээ мэдэх боломж олгосон амьдрал танд талархья...

Гэгээхэн хүсэл

Цэв цэнхэрхэн тэнгэрийг би өдөр бүхэн тэврэн авах дуртай.

Гэрэл гэгээг орчлонд тунхаглахдаа гэгээхэн хүслээ дайдаг болоод л тэр байх. . .

Давалгаалан давалгаалах тэнгис далайн эрэг дээр зогсоод
даанч их агуу уудамд нь уяран уярахдаа хэмжээлшгүй Их хайрын дуунд нь орчлонгийн оршихуйн жаргалан шингэснийг мэдрэн мэдрэхдээ би жаргалтай. . .

Шөнийн тэнгэрт асгарсан сувд шивнэн шивнэн аяархан илбэн илбэн энхрийлнэм

Алсын алсад хэдий ч амин зүрхэнд минь дэндүү ойрхон анивчих одод мин
чи жаран жаранг гатлан жаргалангийн далайг эх дэлхийд минь авчирна уу. . . . . .

тэнгэр, тэнгис, огторгуй, одод . . . . . .

Үүлэн цоорхойн гүнээс аажуухан будран будрах зуны үдшийн цас нь үлгэрийн мэт энэ л амьдралыг өчүүхэн надад бэлэглэсэн юм болов уу. . .

.Үүрийн гэгээ, шувуудын жиргээ, хөвөн хөвөх хөгжилдөх үүлс, цас, бороо, салхи, үзэсгэлэнт солонго, энгэр дээр эрхлэх алиахан үрс. . . . . .

Орчлонгийн өчүүхэн эд эс би орь ганцаар хязгааргүйд хөвөөгүй ээ,

сайхан хайраар хамтдаа жигүүрлэсэн та нартаа баярлалаа.

Би Хүмүүн-Бурхадын, Тэнгэрлэг-Бурхадын энэрэл нигүүлсэлд жарганам . . .

Алтан нарны цацраг

Алтан нарны цацрагууд нь мутрын тань аясаар бүжиглээд л Алиахан хонгороо Та халуухан энгэртээ наагаа юу. Сэвшээ салхи минь чи сэмхэн хүзүүг минь үнсэхдээ Сэтгэлд минь юуг шивнэн шивнэн шингээснийг зөвхөн би л мэднээ. . . Хэлэх хэрэгггүй ээ хайрт минь. . . Хэн хэнээс илүү чамайгаа би үгүйлдэг бас хайрладаг юм болохоор нар, сар, одод нь бороо, солонго, цас, салхиар хайраа мэдрүүлэн цэнгүүлнэ үү. Шувуудын шулганаан, алсаас анирлах орчлонгийн чимээ, бүүвэйн дууны намуухан аялгуу нь бүхий л орчлонд хотол жаргаланг тунхаглана уу.
Цаг хугацаа яг л ус адил урсан одно. 

 Цаг хугацаа яг л шинэ бүхний эхлэл мөртлөө цаг хугацаа Та хайр, талархал дүүрэн бүхнийг орчлонд бэлэглэнэм. Таны тоглолт гайхамшигтай тансаг.
Хязгааргүй орчлонгийн өчүүхэн нь бид хэдий ч бидний өр зүрхэнд орчлон тэр чигээрээ багтнам.
Юутай сайхан цаг хугацаа, юутай сайхан баяр баясал. Бид яаж харж, бодож сэтгэж байгаагаас л бидний хорвоо хувиран өөрчлөгднөм...

Зөвхөн гэрэл гэгээ, хайр энхрийлэл, ачлал ивээл, өр зүрхэнд минь үүрд мөнхөд цохилсоор л
байг

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам