Сайн байна уу? Эрхэм анд минь. Шинэ оны мэнд хүргье

.
Он гарах дөхөж байна. Тийм болохоор Та хайртай хүмүүстэй ямар нэгэн зүйлээр бэлэг барина гэдэгт найдаж байна. Яагаад ч юм бэ шинэ он гарахын өмнөхөн хүн бүхэн өөрийн амьдралаа эргэн нэг хардаг шүү дээ. Таны хувьд яг одоо амьдрал, ажил үйлс, сэтгэл санаа чинь ямар байгаагаас үл хамааран  Та өөрөө өөртөө хичнээн эрхэм билээ.

Үнэндээ Та л өөртөө аз жаргалыг,  та л өөртөө амжилтыг, та л өөртөө баяр хөөрийг авчирч чадна. Тийм болохоор Инээмсэглэ, зүгээр л инээмсэлгэ, учир нь та бүхний учир шалтгаан, та бүхний эхлэл бас төгсгөл. Танд энэ орчлон хорвоогийн юм бүхэн байна. Ганцхан  Та л итгэх хэрэгтэй, та л мөрөөдөх хэрэгтэй.

... алсын алсаас нэгэн илч бидэнд өдөр бүхэн мөч бүхэнд илч дулаанаа өгнө. Үүн лугаа бидний бусдыг хайрлах хайр чимээгүйхэн сэтгэлээс минь хөвөрсөөр л ...




No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам