Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Зүрхнээс зүрхэнд - www.munkhtengerniigemleg.blogspot.com
Орчлон ертөнц Мөнх Тэнгэрээс үүсэн буй болдог. Илэрч, тодорч гардаг гэвэл илүү оновчтой болох боловуу. Мөнх Тэнгэр бол одон орончид, сансар судлаачдын дуран авайд өртдөг од гаригс, наран саран биш бөгөөд харин тэдгээрийг “бүтээдэг” хэмжээ хязгааргүй, аугаа их энергийн Далай юм. “Мөнх Тэнгэр”, “Мөнх Тэнгэрийн Хүч”, “Мөнх Тэнгэрийн Хууль” буюу “Мөнх Тэнгэрийн Хүсэл – Зориг” бол Мөнх Тэнгэрийн тухай Монгол Ухааны тулгын гурван чулуу хэмээн хэлж болмоор. Мөнх Тэнгэрийн Хүч бол орчлон ертөнц үүсэн буй болох, хөгжих өөрчлөгдөх үйл явцын хамгийн гол хүчин зүйл мөн.
Энэ бол буй юм бүхний оршихуйн үндэс.
Монгол хүний амьдрал төрөхөөс аваад “тэнгэр болоx” болтлоо гагцхүү Мөнх Тэнгэрийн Хүч түүний илрэл болох Байгалын элдэв үзэгдэл, эрчим хүчтэйхарьцах тэр л харилцаа байдаг. Хамгийн энгийн үгээр Мөнх Тэнгэрийн Хүч гэдэг бол энергийн урсгал юм. Энэ урсгал нь орчлон ертөнцийн амьтай амьгүй, нүдэнд үзэгддэг хийгээд үзэгддэгүй бүх л юманд байдаг. Бидний биеэр ч энэ энерги урсаж буй. Бид өөрсдөө ч янз бүрийн хэлбэлзлэлтэй, төрөл бүрийн энергийн хослол билээ. Энэхүү энергийн урсгал эргээд Мөнх Тэнгэрт чиглэнэ. Бүх амьдрал, бүх хүч чадал Мөнх Тэнгэрийн Хүчнээс эх авна. Аянга цахилгаан, наран, саран, одод чухамдаа энэхүү энергийн урсгал - Мөнх Тэнгэрийн хүчнээс илэрч гарна. Тэсрэн буй болох шинэ одод эсвэл дэргэд минь сүүмэлзэх дэнгийн гэрэл бүгд л энэхүү гайхамшигт энергийн далайгаас тэтгэгдэнэ. Бидний бие, сэтгэлийн хөдөлгөөн, оюун санаа, сэрэл сэтгэхүйн эрчим хүч ч Мөнх Тэнгэрийн хүчний салшгүй нэгэн хэсэг.
Ертөнцийн юм бүхэнд бас бидний эд эс бүхэнд янз бүрийн хэлбэрээр байж байдаг тэрхүү сансарын энерги бол Мөнх Тэнгэрийн Хүч юм. Энергийн бүх хэлбэр төрөн гарч, эргэн шингэж байдаг яндашгүй, дуусашгүй далай бол Mөнх Тэнгэрийн Хүч! Хүнийг “тэнгэр болов” гэж ярьдаг нь энэхүү далайдаа эргэн нэгдэхийг хэлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл янз бүрийн энерги болон задарч Мөнх Тэнгэртээ эргэн нэгдэж байгаа нь юм.Нар, сарнаас авахуулаад сарнайн дэлбээ хүртэл Mөнх Тэнгэрийн Xүчний нэг хэлбэр - илрэл. Энэ бүх илрэл өөр хоорондоо салшгүй шүтэн барилдлагын хуулиар орших агаад энэхүү шүтэн барилдлагын үндэс нь Мөнх Тэнгэрийн хүч өөрөө байдаг.
Шүтнэ гэдэг нь илүү бодитой, илүү амьдралтай зүйл болох Мөнх Тэнгэрийн Хүч түүний түм буман илрэлтэй шүтэн барилдлагад амьдрахыг хэлж байгаа бөгөөд Бие хүн, түүний aмьдрал ч өөрөө Мөнх Тэнгэрийн Хүчний давтагдашгүй нэгэн илрэл билээ.
Мөнх Тэнгэрийн Хүчинд Шүтэж Амьдрамуу!
eh survalj: Munkhtengerniigemleg.blogspot.com
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment