www.mongolegshiglen.blogspot.com
















Монгол ардынхаа дууг эвлэгхэн дуулж буй балчирхан үрсийн хөөр баяр нь эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн эх оронч үзлийг төрүүлсэн байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань ардын дуугаа дуулах гэхээр тэдний өмнө бэрхшээл тулгардаг байна. учир нь ардын дууны үг , нот, понаграмм ая зэрэг нь байдаггүй юм байна. Ингээд ардын дуу гэдэг зүйл тэднээс хол байж, ардын сайхан уламжлал нь мартахад хүрсэн ажээ. Монгол ардын дуугаа өвлөн дуулья сд -д монголын олон үндэстэн ястануудын 15 дуунаас оруулсан ба эдгээр дууг дуулсан хүүхдүүдийн бичлэг бүхий СД, мөн понаграмм нь нот, үгтэйгээ байгаараа онцлог ажээ. Монголын шилдэг хөгжмийн найруулагчид, үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг эдгээр ардын дуунуудыг хүүхэд дуулахад зориулж хөнгөн ая дантай тоглосон нь ардын дуу гэдэг хаа хол бус харин бидний өмнө ардын өв уламжлалыг дэлгэн барьж байгаагаараа бахархууштай юм.

Монгол ардын дуугаа өвлөн дуулья СД -г гаргахад хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, албан байгууллага бидэнд хандана уу.

E-mail: mongol.egshiglen@yahoo.com
Fone: 976-91174919

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам