Монголын тэнгэрлэг нэгэн яруу найрагч зохиолч, нийтлэлч, утга зохиол судлаач, соёл судлаач Г.Мэнд-Ооёо -гийн mendooyo.blogspot.com блогоор та зочлоорой. Таны шүлэг, яруу найраг, хийж бүтээж буй бүхнийг бахдан биширнэм.
ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХАД
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшынхаа уянгын бадганд дэврэе.
Ятга болоод хуурын яруухан эгшгэнд бадрая.
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандъя.
Яргай ташуураа бариад ялгуун сааралдаа дарцаглая.
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асъя.
Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглье.
Ямбуу, магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая.
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя.
Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье.
Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглье.
Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье.
No comments:
Post a Comment