Тийм гэж хэлэхийн аргагүй... ТИЙМ НЭГ МЭДРЭМЖ... ?
Цаг хугацаа зогссон мэт санагддаг...Өөрийгөө яг байгаагаар нь мэдэрдэг...
Яг л энэ агшиндаа 1000 жил баймаар юм шиг...
Амьдарч байгаадаа баярламаар санагддаг...
Хэн нэгнийг тэвэрмээр санагддаг...
Босоод хаашаа ч юм харсан зүгтээ хурдлан гүймээр санагддаг...
Бүх хүмүүсийг хайрламаар санагддаг...
Ээжрүүгээ яг одоо л очмоор санагддаг...
Дүүгээсээ олон удаа уучлалт гуймаар...
Өөрийгөө үнсмээр санагддаг...
Өөрөөрөө бахархмаар санагддаг...
Хаашаа ч юм алхчихмаар санагддаг...
Бүхнийг орхичихмоор санагддаг...
Гүн бодолд автдаг...
Юуг ч юм гөлөрдөг...
Уншиж буй зүйлрүүгээ уусдаг...
Хийж буй зүйлдээ, хүүхэд тоглоомондоо улайрах мэт автдаг...
Хурдалмаар... хурдалмаар...
Эсвэл бүүр... тайван, тайван...
Нисчихмээр...
Дуу аялмаар... бүүр зохиомоор...
Хэнийг ч юм гэрийнх нь гадаа хүлээмээр...
Бүхнийг багтаах мэт уужим амьсгал...
Хэнийг ч хамаагүй хайрламаар...
Тэнэг ч гэсэн тэрнийг өрөвдмөөр...
Эсвэл ууланд даян хиймээр ч юм шиг...
Ядуу хүүг өрөвдмөөр...
Зүгээр л юуны төлөө ч биш... зүгээр л нулимс дусаамаар...
Яагаад ч юм... инээмээр... яагаад ч юм инээмээр...
Зөрөөд өнгөрөх харц...
Тамхи татан зогсох... гэнэн хүүг өршөөмөөр...
Мунхаг ч гэсэн бүгдийг хайрламаар...
Амьдралын төгс агшин... ЦАГ ХУГАЦАА ЗОГСОХ МЭТ...
Танд хэзээ ийм мэдрэмж төрдөг вэ... Цаг хугацаа зогсох мэт... тийм гэж хэлэхийн аргагүй... ТИЙМ НЭГ МЭДРЭМЖ... ?
Тэр миний дотор байгаа...
Уруулыг минь шүргээд
Амьсгалаар дамжаад надад нэвтэрнэ
Ингээд би тэнгэрт дурласан
Тэнгэр миний дотор оршдог
Тэр Охин тэнгэр
Сэтгэл доторхи Охин тэнгэр
Ингээд би чамайг хайрласан
Тиймээс чи миний дотор оршдог
Тэнгэр намайг орхихгүй
Тэр миний дотор байгаа
Тэнгэрт би худлаа ярихгүй
Тэнгэрийн доор би байгааНар надруу орж ирнэ
Сормуусыг минь шүргээд
Нүдээр дамжаад надад нэвтэрнэ
Ингээд би наранд дурласан
Нар миний дотор оршдог
Тэр Наран охин
Сэтгэл доторхи Наран охин
Ингээд би чамайг хайрласан
Тиймээс чи миний дотор оршдог
Нар намайг орхихгүй
Нар миний дотор байгаа
Нартад би худлаа үйлдэхгүй
Нарны доор би байгаа
эх сурвалж: http://luvsandorj.newmediamarketingagency.com/
"Яруу сэтгэгч" клубын тэргүүн, сургагч багш Ж.Лувсандорж
гайхалтай гайхалтай гайхалтай
ReplyDelete