Эгшиглэн” хамтлагийнхан сар шинээр Монголчууддаа ая дуугаа өргөнө









Эгшиглэн” хамтлагийн гишүүдээс гадна тус цэцэрлэгийн багачууд оролцсон 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй ардын дуу, ардын хөгжим, бүжиг хосолсон багахан хэмжээний тоглолтыг бэлтгэсэн байгаа гэнэ. Мөн ирэх сарын эхээр “АСА” циркт тус хамтлагийн гишүүдийн гаргасан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” ардын дууны цомгийн тайлан тоглолт болох юм байна.

П.Наран
2010 оны 1 сарын 12
www.news.mn

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам