Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй
Тэд хэдхэн хоногийн өмнө энэ сарын 7-нд Аса циркд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр өөрсдийн бие даасан тоглолт болох “Монгол Ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтоо хийж Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамтаар үзэж сонирхсон юм.
Хүүхдүүд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт Монгол ардын олон сайхан дуу дуулж авъяасаа үзүүлэв.
Ерөнхийлөгч энэ үеэр, “Монгол ардын дуу, өв соёлоо уламжлан үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Одооноос эхлээд цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй. Улмаар тэндээс шалгаруулалт хийж жил бүрийн цагаан сарын өмнө ардын урлагаа сурталчилсан томоохон тоглолт хийдэг болох нь өв соёлоо нандигнан авч явахад дөхөмтэй хамгийн зөв зүйл юм” гэлээ.
“Монгол эгшиглэн” хамтлагийн авъяаслаг хүүхдүүд “Би Монголдоо хайртай” хэмээх шинэхэн дуу зохиосноо дуулж сонирхуулав.
5 настай багачуудын дуулсан шинэхэн дууг танилцуулж байна.
үг П.Дэлгэржаргал
ая Р.Бат-Эрдэнэ
Бид Монголдоо хайртай
Би Монгол хүүхэд
Би Монгол хүн
Би эх дэлхийнхээ цэцэгс нь
Бид эх орныхоо ирээдүй нь
Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид эх орондоо хайртай
Монгол хүүхдүүд
Тоорцог малгай минь
Тоонот гэртэйгээ амь нэг
Томдсон дээл гутал минь
Тал нутагтайгаа амь нэг
Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид тал нутагтай хайртай
Дээлтэй хүүхдүүд
Ардын дуу, хөөмий минь
Алтнаас ч үнэтэй
Аугаа Монгол орон минь
Аминаас минь үнэтэй
Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид Монголын ирээдүй
Монгол хүүхдүүд
eh survalj www.president.mn
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment