Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Монгол ардын дуугаа өвлөн дуулсан авъяаслаг багачуудын тоглолт болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар өнөөдөр “Аса” циркт болсон “Монгол эгшиглэн” хамтлагийн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтыг үзэж сонирхлоо.
Тус тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж буй бөгөөд 200 гаруй авъяаслаг хүүхдүүд оролцож монгол ардын дуу бүжгийн дээжээс сонирхууллаа.
Энэхүү тоглолт нь монгол соёл, ардын урлаг, ёс заншлаа залуу үедээ өвлүүлэн таниулж дэлхийн боловсролтой үндэсний уламжлалаа эрхэмлэсэн шинэ цагийн иргэдийг хүмүүжүүлэн бэлтгэх зорилготой хэмээн зохион байгуулагчид нь онцолж байлаа.
Тус тоглолтыг Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор” сангийн ивээл дэх Хүүхэд асрах төвийн 60 гаруй хүүхэд үзэж сонирхсон юм.
Тоглолтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авъяаслаг багачуудад хандаж хэлэхдээ, “Та бүхний тоглолт маш их таалагдлаа.
Ийм багаасаа Монгол үндэсний дуу хуураа сурч, эх орныхоо өв уламжлалыг гайхалтай эзэмшиж бусад хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлсэн Та нараараа бахархаж байна, улам их амжилтанд хүрч ардын урлагаа хайрлаж яваарай” хэмээсэн юм.
Мөн тоглолтонд оролцсон “Монгол эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд багш нарынхаа хамтаар Цагаан сарын Шинийн хоёронд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан золгохоор боллоо.
эх сурвалж : www.president.mn
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
ene duulj bga ohin bol minii ohin Enkhnaran mini yum shuu dee bayarlalaa minii byatshan ohin mini. eej n chamaaraa baharhaj bna aa 5 han nastai hernee ardiin duunii togloltoo naizuudtaigaa hamtraad hiilee. Mongol egshiglen hamtlagiin huchirheg eh oronch eej aavuudaaraa baharhaj bna. Minii bayar bayasgalangaas huvaaltssan tand ch bas bayarlalaa
ReplyDelete