юуны өмнө бүх төлөвлөсөн ажилд тань амжилт ерөөе. Чиний талаарх мэдээллийг олж авах гэж хайж байгаад www.amai.mn гэсэн хаягийг олоод одоо уншаад л сууж байна.
Бахархаж байна шүү.
Монгол хүүгийн мөрөөдөл өнөөдөр араасаа мянга мянган агуу мөрөөдлийг замчлан гэрэл гэгээг энэ хорвоод хэмжээлшгүй ихээр буулгаж байна. Монгол орон нь эх нутаг нь тэр чигээрээ чамтай хамт цохилж чиний гэгээн мөрөөдөл ертөнцийг үзэх үзэл, тэвчээр, өөрийгөө огоорох тэнгэрлэг хүн чанартай нь хамт бүхнийг бүтээн бий болгосоор л байна.
Сэтгэл зүрхээрээ дүүгээ дэмжиж байна аа, хорвоо ертөнцийн сайн сайхны энхийн элч болон аз жаргалтай амьдралын үлгэрийг, түүхийг бичиж байгаад баярлалаа.
За тэгээд дүү минь сайн амарч байгаарай, тэгээд завтай үедээ өөрийн сэтгэлээс гарсан бүхнээ буулган тэмдэглэн бичиж байгаарай. Олоон олон жилийн дараа өвөр дээрээ ач гучаа суулгаад л өвөө нь залуудаа гээд л ... үнэн түүхээ үлгэр адил хүүрнээд л байж байгааг нь харж байна аа тэр үед нутгийн хонгор салхи нь чамайг энхрийлэн бахархан догдолж байх болно.
Яагаад вэ гэвэл цаг хугацаа орон зайд үл тээртэн нутгийн хүүгийнхээ төлөө монголын минь салхи нь хүртэл чигээ хүртэл өөрчлөн зөвхөн
чиний л төлөө салхилж байна. Тэрээр эх нутаг нь, ээж нь, монгол ахан дүүс нь бид бүгд чиний л төлөө сэтгэлийн тэнхээ, итгэл, билэг ерөөлөө өргөн хурайлсаар л байна.
Тиймээ дүүдээ, монголын эрэлхэг хүүдээ амжилт хүсье. Баярлалаа. Нээрээ чи хаана ч очсон бай долоон бурхан од, алтан гадас одоо харагдаж л байгаа бол тэр одод эх нутгийг тань харуулж байг ээ. Монгол зон дэлхийд Азийн монгол хэмээх нутагтаа ч Тэнгэрт долоон Бурхан оддыг эзэгнэн төрсөн гэж би боддог юм.
Эх дэлхийн эрэлхэг хүү Жамбалсүрэнгийн Золбаяр- Амай дүүдээ сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөж, алтан шар зам нь ивээж, алаг дэлхий ээж нь дэмжиж тусалж байх болтугай. Хаана байгаа чинь гол бус өр зүрхэнд тань өргөн дэлгэр эх нутаг нь баяр баясгалан хайр энэрэл дүүрэн цохилж дүүг минь энэрч байх болтугай.
No comments:
Post a Comment