Үгийн учиг Жагдаг

Монгол улсын гавьяат  жүжигчин Д.Жагдаг  Үгийн учиг нэртэй   сургалтын төвөө шинээр нээлээ.




Энэхүү  сургалт  анхан,  дунд, гүнзгийрүүлсэн гэсэн 3 үе шаттай ба уг сургалтанд хамрагдсанаар   уран унших арга барилд суралцах ба  хэл зүгшрүүлэх, ой тогтоолт, үгийг уран нарийн мэдэрч сурна.

анхан шатны сургалт  - хэл зүгшрүүлэлт ой тогтоолт- 2 сар 40 000 төгрөг
дунд шат - үгийг мэдрэх, уран унших - 2 сар 60 000 төгрөг
гүнзгийрүүлсэн шат -  цомог гаргах хэмжээнд суралцах  2 сар 80 000 төгрөг болно.

Та бүхнийг урьж байна.

Холбоо барих утас: 9601-8606 , 9970 8606

1 comment:

  1. Жагдаг эгчдээ амжилт хүсье. Шавь олж өгнө өө

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам