Хаврын эхэн сарын шинийн хоёрны саран нь
Хаяахан тохиох баярт учралаа дурсана уу
Хавар хавартаа дэлбээлэх дэлхий эхийн үзэсгэлэн гоог
Ханатал хармаар, тэврэн энхрийлэхийг хүснэ үү
Аяа огторгуйд хөвөх инээмсэглэгч саран минь чи
Аз жаргалыг билэгдэн мишээн мишээнэ үү
Алс хязгааргүйд тархах энэрлийн илгээмжийг
Аялгуу дуу болгон нисгэхийг хүснэ үү
Аниргүйхэн хөврөх их аяны эхлэл нь
Ариун хайрын амин ундарга нь юм уу
Алгаа тосоод шидэт бөмбөлгөөр наадагч бидний
Алтан дэлхийн баяр хөөрийн хүч нь юм уу
Хаврын эхэн сарын шинийн хоёрны инээмсэглэгч саран нь
Халуун хайр, баяр талархалыг хорвоо ертөнцөд түгээнэм. . .
2017.02.28
Улаанбаатар хот.
Бага тойруу
No comments:
Post a Comment