Хамаг орчлонг гэгээрүүлэх их урсгал минь
Хайр, энэрэл, нигүүлсэлт мутраараа
Халамж, энхрийлэлээ харамгүй өгөөрэй
Дэлхий ээжийг минь ундаалан ундаалаарай
Тэвэрч аваад дулаацуулахдаа
Тэнгэрлэг бүхнээрээ харамгүй тэтгээрэй
Булт олноороо нэгдэн жаргая
Өр зүрх бүхэнд энэрлийн үрээ суулгаад
Өөдлөн дэвшсээр Хүмүүн-Бурхад болцгооё
No comments:
Post a Comment