Уяхан Монгол минь

Алс дээдээс шүхэрлэн буухдаө
Алганд минь чи анирлан хайлна уу
Алагхан зүрхэнд минь ариусал бэлэглэхдээ
Амьдралын туулийг хайлан хайлнө уу

Дээрээс будрах цасан ширхэгүүд
Дэлгэр монголыг минь тэврэн тэврэнэ үү
Дэндүү их жаргалангийн өлгий юм гээд
Дэлхийд тунхаглан гэрэлтэн шингэнэ үү

Анхны яргуй цасан дороос ханзрахдаа
Аялгуу дуугаа орчлонд дуурсгана уу
Оосор бүчгүй орд цагаан өргөө минь гээд
Орчлонгийн нүдэн цэнхэр дэлхий ээждээ эрхэлнэ үү

Усны дусал нь цасан цэцгээ эрээ юу
Уйтай манан солонгон гэрэлд хувирна уу
Уртын дуу уул талаар нэг цуурайтахад
Уяхан Монголд минь жаргалан дэлгэрэн гийлээ.

2021.03.03 Улаанбаатар хот.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам