Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
намар оройтсон бороо
надаас зугтсан сэтгэл зүрхний минь гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа
мянга мянган жилийн тоос түүх өгүүлдэгсэн бол
мөнхийн оршихуйн талаар үлгэр олныг шивнэх биз
марал мичдийн гялбааг алсын мөрөөдөл хэмээвээс
магад хүмүүн бидний орон зайн аялал хөвөрсөөр л...
нүцгэн дурлал цэцгийн дэлбээн дээр уйлна
нүгэлгүй ээ чи, орчлон тэр чигээрээ гоо сайханд дурланам
моддын оройд хоргодох сүүлчийн ганц навчис
магад өнөөдөр л хорвоогийн эцсийн наранд дулаацнам
намар оройтсон бороо цас болон алслахад
надаас зугтсан сэтгэл зүрхний минь гүнд нуугдана
алтан наран алгасалгүй бүхнийг гийгүүлдгийн адил
амин хайр чамайгаа би ирэх хаврын нахиа адил нандигная аа
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Neg l bish dee...
ReplyDeleteСайн байна уу. Дажгүй сэтгэл хөдлөм бичсэн байна.Надад бас яг энэ дээр гарч буй шиг юм тохиолдсон юм. Гэтэл харин өрөө мэдсэн юм шиг бичсэн байх юм
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete