Амин зүрхний эрдэнэ минь дээ

Үрээ тэврэхийг түмэнтээ хүсэвч
Өр минь өмрөөд хөл урагш алхахгүй нь
Үйлийн үргүй үрдээ би хайртай ч
Өөр замаар замнасан хайрын жимийг яалтай

Гэрэлт наран инээх шиг
Гэмгүйхэн үрийнхээ дууг нэг сонсохсон
Гэгээн саран мишээх шиг
Ганцхан үрийнхээ л хайрыг би үгүйлнэм



Сайн явааг чинь мэдэж байгаа ч
Сарвайхад нь өндөрт  өөд нь би өргөж чадахгүй шүү дээ
Сэтгэлээр өөдрөг байгааг чинь сонссон хэдий ч
Сэмхэн зүрхэндээ уйлдаг гэж зүрх минь надад шивнэсээн

Хайрын цэцэг минь чамдаа би хайртай
Хаана байсан ч би чинийхээ л төлөө амьдарнаа
Харанхуйн дундах гэрэлт наран чамдаа
Хязгааргүй жаргалын дээдийг ерөөе дөө

Аз жаргалтай ангаахай үр минь
Амь амьдралын нууцхан нандин минь
Атгасан гараа аав нь тавихгүй ээ
Алдрайхан чинийхээ  л төлөө хорвоод би хатууждаг юм шүү

Үрээ тэврэхийг түмэнтээ хүсэвч
Өр минь өмрөөд хөл урагш алхахгүй нь
Үйлийн үргүй үрдээ би хайртай ч
Өөр замаар замнасан хайрын жимийг яалтай

Үр минь би чамдаа хайртай
Үнэгчлэх нойрондоо хамтдаа уулзья
Үр минь би чамдаа хайртай
Өндөр дээд тэнгэр өөд хамтдаа дүүлэн нисье

Аяа миний алдрайхан минь
Амин зүрхний эрдэнэ минь дээ

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам