Зэргэлдээх төрөлхтөнөө ээрэн гоочлох
Замбараагүй бүтээлийн далайд живсэн
Зовлонт төрлөөс хэзээ ангижрах бол
Хайрлан байсан бүхэн минь одоо хэн нэгэнд гэгдэнэ
Хорвоогийн он жилүүд салхи адил жигүүрээ дэлгэжээ
Хаана байна тэр хязгааргүйн тухай бүхэн
Дотор сэтгэлийнхээ нам гүмийг сонсохоо умартжээ би
Дутуу нойр, дулимаг ухаантан би
Дахиж сэргэх итгэл минь чи хаана байна
Буянтныг бусармагт тооцдог сэтгэл минь чи
Бүхнийг ариухнаар нь сүүтэй ундарга гэж сана
Бүлээхэн амьсгалаа тасрахаас өснө сэтгэлийн гэрлээ асаа
Чимх инээдийг чи өөртөө нэмээрэй
Чимээгүйн дундаас жаргаланг эрээрэй
Тэнд энд чи хаа сайгүй оршном бус уу
No comments:
Post a Comment