Үр минь Төрд данстай эр хүн боллоо.

Одоогоос 16 жилийн өмнө дунд хүү маань төрж байжээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Миний үр багадаа бөөрөнхий хэлтэй байсансан. Хүүгийнхээ хэлийг нь зүгшрүүлэх гэж цэцэрлэгийнх нь дуу хөгжмийн дугуйланд оруулан, сайн багшийн ачаар дуу хөгжимд дуртай болж өөртөө итгэлтэй болж эхэлсэн байх гэж бодож байна.

Өнөөдөр хүү минь насанд хүрч төрийн хүн болно. Төрдөө данстай эр хүн болох нь. Эвий үр минь чинийхээ байгаа бүхнээ хайртай хүмүүстээ зориулдаг нинжин сэтгэлийг ээж нь хүндэлдэг.

Миний үр яруу сайхан төгөлдөр хуурын их эрч хүч, нинжин ариун сэтгэлийн агуу гайхамшигаар хос жигүүрээ хийн сайхан амьдралын тэнгэрт Монголоо төлөөлсөн сайн хөгжимчин, сайн хүн болохыг ээж нь ерөөе дөө.

Эхийн цагаан сэтгэл, эх нутгийн ээж бүхний үрээ гэсэн сэтгэлийн сүүн өргөл энэ хорвоог гийгүүлэн, хүмүүний амьдралыг уяраасаар л байх болтугай.

Миний үр тэмцээн уралдаандаа амжилттай оролцоод, сайхан Монгол эх орныхоо сайн хүү болоод ирээрэй. Чиний төлөө багш чинь хичнээн их зүйлийг зааж сургасан билээ дээ үр минь. Сайн багш бол амжилтын, амьдралын замын чинь 99 хувь юм шүү. Одоо чиний энэ насны хөдөлмөр бол ганц хувь мэт боловч их үнэ цэнэтэй тоо юм.

Миний хүү маш их хичээгээрэй. Чин сэтгэл байхад бүхий л зүйлийн учир шалтгаан чиний хөл дор байна. Тийм учраас өөртөө итгээрэй. Чи минь ээж аав гэр бүлийн хүү байсан бол өнөөдрөөс Монгол эх орныхоо хүү нь боллоо . Чамдаа сайн сайхан бүхнийг ерөөе. Ээж нь.
Монгол улс.
Улаанбаатар хот.
Бага тойруу.
2018-07-03

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам