Сайн байна уу.
Эрхэм анд минь. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хязгааргүй уудам огторгуйн орон зайд бид аялнам. Бид хамтдаа л аялнам.
Энэ бяцхан хэрнээ агуугаас агуу цэнхэр нүдэн гариг минь
бидний эх-эцэг,
бидний бие-махбод
бидний зүрх-сэтгэл,
бидний мөрөөдөл-тэмүүлэл,
бидний тэмцэл-ялалт,
бидний гуниг- гутрал,
бидний амжилт-аз жаргал болон
бидэнтэй хамт амьсгалж
бидэнтэй хамт хөгжин дэвшиж,
бидэнтэй хамт хэмжээлшгүй орон зайд нисэн дүүлнэм.
Юутай сайхан хувь тавилан бэ?
Анд минь та өнөөдрөөс эхлэн дахин төрөөрэй.
Таны амьдрал өнөөдрөөс агуу их эх булгийн ундарга болж, сансар огторгуйн эрч хүч, энергээр цэнэглэгдэн Та агуу орчлонгийн гайхамшигт нэгэн эд эс болохоо мэдрээрэй.
Та яг одооноос хэмжээлшгүй баяр жаргалангийн гайхамшигт урсалд нэгдэн орсон учраас амжилт, аз жаргал, амар амгалан, баяр хөөр, итгэл найдвар, таны эд эс бүхэнд шингэн орж, та эрүүл саруул, оюун санаа ариун тунгалаг болон Та орчлонгийн гайхамшигт нэгэн Бяцхан Бурхан боллоо.
...Үүр цайж, цонхны тань цаана бяцхан шувууд шулганалдана, гэрэл гэгээ илч дулаан таны алган дээр буулаа.
Дээр хөхрөх тэнгэр, нисэн дүүлэлдэх шувууд таны хүслийг тээн өндрийн өндөрт тэмүүлнэм.
Ариун агаар таныг тэврэн авлаа. Та аз жаргалтай нэгэн боллоо.
. . .Та ид шидэнд итгэхийг хүсч байна уу?
Орчлон ертөнц таныг анирдан сонсож байна.
Та нандин хүслээ чин сэтгэлээсээ шивнээрэй яг одоо.
Удахгүй тун удахгүй гайхамшиг өр зүрхэнд нь бүхнийг мэдрүүлсэн байх болноо.
Итгэ анд минь итгэ.
Чи орчлонгийн нэгэн эд эсийн учир.
Бүхний учир шалтгаан, бүхний эхлэл чамтай хамт цохилном.
Анд минь таньдаа баярлалаа.
Аз жаргалаар халгин цалгисан энэ л орчлондоо гайхамшгийг бүтээцгээе.
Итгэлээ хэзээ ч битгий алдаарай.
Таны андаас
2018.10.02 01:24 УБ хот. Бага тойруу
No comments:
Post a Comment