Жаргалан айсуй

Эртний анд минь ирнэ гэдэгт итгэж байсан аж, мянга мянган жил хүлээсээр л байсан аж. Энгийн бүхний дотор хязгааргүй жаргалан нуугднам, энгийн даруухан бүхний гүнд энэ орчлонгийн учир шалтгаан оргилон оргилон байнам.

дуусашгүй сайхан дуугаа дуулж эхэлье
дундаршгүй жаргалан жаргалан жаргалан

өнөөдөр маргааш нөгөөдөр бидний тоолол, үнэн итгэл найдвар амжилт нөхөрлөл тэнгэрлэг хязгаарын чанадын тоолол, гэрэл гэгээ илч дулаан, өсөн дэвжих хүч чадал орон зайн тоолол. Чандмалан нэгдэх гурван тоолол эрч хүчээ аван нэгэн зүгт дэвшнэм...

Хаанаас ирсэн хаачихаа мэдэхгүй ч харин хэнийх гэдгээ мэдэх боломж олгосон амьдрал танд талархья...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам