Тэнгэрт тэврүүлээд тэнхрэв би
Тэндээс хязгаар нь үгүй хайр ундарна
Амьсгал минь тасравч үйлс нь мөнхрөх хорвоод
Амиа хувааж төрүүлсэн үр минь чи үргэлжлүүлээрэй
Ээж нь чамдаа итгэж байна
Энд чи ээжийнхээ гарыг атганам бус уу
Хайгаад эрээд олдохгүй тэр цагт
Хаанаас чи ээжийгээ хайх гээв
Чиний төлөө уйлж байна
Чиний төлөө үхэж ч чадна
Чиний төлөө чиний төлөө
Чиний төлөө чиний төлөө
Би энд байна
Үр минь чамаасаа гуйя
Эцсийн хүсэл минь ч юм билүү
Оддын дунд очсоны минь дараа
Аялгуу чинь надад тэнхээрэл тэвчээр өгдөг болоод л
Алдрайхан үр минь чамдаа хайртай байдаг юм.
Эцсийн амьсгал минь тасрахдаа
Итгэсээр л байх эхийнхээ сэтгэлийг харц, зэмлэл, хайрыг дотроо төсөөлөөрэй
Эргээд харахад чинь зэмлээд л зогсдог бол ижийгээ уучил
Тэмцэж, зүтгэдэг орчлонд хэн ч биш болж
Намганд шигдсэн нэгэн болохоос сэрэмжлүүлсэн юм
Энэ орчлонд гуравхан үнэн юм байдаг юм үр минь
Биднээс шалтгаалахгүй урсан өнгөрөх басхүү айлчлан ирэх цаг хугацааны хэмнэл
Биетэйгээ хамт ирээд хамт буцах өр зүрхний минь бөмбөрийн дэлдээн
Дүн өвлийн хүйтэн жаварт хацар гараа хайруулан усны тэрэгний бариул дээр гомдлын нулимсаа унаган чадан ядан амьдралд тэмүүлэх өндөр настай ижий минь надад гомдоллоогүй ч
Ижийнх сэтгэл хэрхэн яаж урагдаж, өөрийгөө зэмлэн байгааг чи мэдэх үү.
Тулгын чулуу шиг гурван үртэй сэн
Гарын таван хуруу шиг бид тавуул юмсан
Ижий аавынхаа ачийг хариулж чадахгүй
Өөр өөрсдийн амьдралын тойрогт эргэлдэх
Хүмүүний амьдралд гэрэл гэгээ, итгэл, өгөөч
Би чамд итгэж байна
Бүхий л хорвоо хүлээж байна
Үр минь, сэр,сэргэ
Чи л өөрийгөө зоригжуулна
Чи л өөртэйгээ тэмцэнэ
Чиний ялалт, ялагдал бүхэнд цуг унаж, цуг босдог ижийгээ баярлуулаач үр минь. . .
No comments:
Post a Comment