Хан тэнгэр минь


Чамдаа би эрхлэн тунирхан
Чихэн дээр чинь хайртай гэж шивнье
Чинийхээ энгэрт хоргодон хоргодон
Чинхүү хайраа чамдаа илгээе

Хайрлахгүй байхын аргагүй
Хантэнгэр минь чамдаа би хайртай
Энэрэхгүй байхын аргагүй
Энэрлийн дээд тэнгэр минь ээ



Зүрх булгилан халуу дүүгсэн
Зүрхний амраг чамайгаа би
Зөрж одох амьдрал дундаас
Замбуулинд онцлон олсон нь гайхамшиг

Хайрлахгүй байхын аргагүй
Хантэнгэр минь чамдаа би хайртай
Энэрэхгүй байхын аргагүй
Энэрлийн дээд тэнгэр минь ээ

Гэрэл дүүрэн чиний минь харцанд
Итгэл дүүрэн сэтгэл бий
Голын хайртай чамдаа би
Энгүй их хайраа нисгье

Хайрлахгүй байхын аргагүй
Хантэнгэр минь чамдаа би хайртай
Энэрэхгүй байхын аргагүй
Энэрлийн дээд тэнгэр минь ээ

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам