
...
Цас
Аяархан чихрана
Нам гүм...
...
Над дээр
Навч уналгүй уджээ
Дахин амилах мэт...
...
Цастай мөчир дээр
Хэрээ сууна
Огцом ниснэ дээ...
...
Эртний бичээсийг
Сөхөн үзэхэд
Далавч нь сэмэрсэн эрвээхэй...
Энд байгаа ганц нар
/дүүдээ зориулав/
Над руу инээ дүү минь, хэлэхийг минь чагна
Харц чинь тув тунгалаг
Хаа ч давтагдашгүй яг л нар шиг
Чимэг, дагуулгүй чи өөрөөрөө л нар
Тэр харж байна уу?
Тэнгэр гэдэг юм хөх, улаан, цагаан
Нэгэн цагт чи тэдэн шиг нисч сурах болноо.
Онцолж нэг шөнө чи түмэн оддыг харахаараа
Огторгуйд ганцхан гэдгээ л мэдрээрэй, дүү минь.
Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Насан туршдаа баяр баясгаланд умбаж, аз жаргалын дээдийг мэдэрч, гайхалтай сайхан уран бүтээл олныг туурвихыг ерөөе.
bayar hurgey
ReplyDeleteNice one!
ReplyDeleteӨнгөрсөн ч гэсэн, танихгүй ч гэсэн дүүд нь төрсөн өдрийн мэнд! :).
ReplyDeleteНээрээ л авьяастай юм байна аа. Тэр Хайку шүлгүүд таалагдлаа.