Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
та ч бас бодоорой.
Энэ олон жил бид сэтгэлээрээ бие биетэйгээ дандаа хамт байсан , бие биенээ үгүйлж байсан юм болохоор өчигдөрхөн уулзаад салсан андууд шиг л уулзлаа. Би бодохдоо бараг л галт уул буцлах адил бөөн сүр хүчтэйгээр уулзалтаа төсөөлөн байсан бол, санаснаас огт өөр байлаа. Тийм дээ, эгэл даруухан үнэнч ариун сэтгэлтэн угаасаа дэндүү даруухан байдаг аж. Дүү минь яг хэвээрээ ямар байсан яг тэр чигээрээ л байх юм даа. Сайхан байна аа, тэр өдөр би бараг л нисэх адил баярлаж байлаа. Бид хоёр өдөржингөө өнгөрсөн сайхан мөчүүдийнхээ талаар болон одоо юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж байгаа талаараа зөндөө удаан хүүрнэлээ.
Би дүүгийнхээ яг нүд рүү нь хараад л суугаад л байлаа, хайр хэмээх зүйлийн өмнө цаг хугацаа аль хэдийн хүчгүй болдог гэлтээ одоо бид хамтдаа байна даа. Дэндүү олон жил өнгөрсөн ч бидний даруухан үерхэл, амьдралын талаарх төсөөлөл, амьдралын төлөөх тэмцэл үргэлжилсээр л байж, тэгээд цаг нь болсон болохоор одоо биднийг хорвоо уулзуулжээ хэмээн би бодлоо.
Тиймээ, урсан өнгөрөх цаг чи дэндүү хурдан, эсвэл дэндүү хатуу байдаг ч бидэнд хайр ивээлээ үзүүлсэнд талархая. Бид энэ орчлон дээр олон сайхан хүмүүсээсээ хагацдаг, тэднийгээ дандаа дурсдаг шүү дээ. Гэтэл хувь заяаны ерөөлөөр уулзлаа.
Ямар сайхан юм бэ, энэ хорвоо дээр хүмүүс хайртай хүмүүстэйгээ дандаа уулзаж сэтгэлээ онгойтол ярьж байгаасаа, дуу хоолойг нь сонсон зүгээр л урам авч байгаасай даа. Энэ хорвоод муугаасаа сайн хүмүүс дэндүү олон учраас л энэ орчлон гэрэл гэгээ, амжилт, аз жаргал өөд өгссөөр байнам бусуу.
Одоо миний дүү монголынхоо зүү ороох урлагт шамдан суралцаж байгаа юм байна. Нээрээ намайг жаахан байхад манай гэрт нэгэн их гоё оёдолтой эсгий ширдэг байж билээ. Хаяа тэр одоо хаачсан бол хэмээн өөрөөсөө асуун, тэр ширдэгэн дээрх хээг хаяа сэтгэлдээ тодруулах гэж хичээдэг байж билээ. Халуун бас яг ээжийн минь сэтгэл шиг дун цагаан зөөлөн тэр ширдэг шиг монголын минь олон гар урлалын бүтээлүүд, хийж урладаг хүмүүс нь одоо хаана байна вэбөдөх л асуудал.
Дүүдээ баярлалаа, хийж байгаа бүх зүйлд нь амжилт хүсье дээ. Энэ цаг мөчөөс хойш би хайртай дүүтэйгээ дандаа холбоотой байх боллоо, та ч гэсэн сэтгэлийн гүндээ байгаа хайртай хүнтэйгээ дандаа холбоотой байгаарай яагаад вэ гэвэл нэг л мэдэхэд цаг хугацаа биднээс бүхнийг аваад тэгээд өгөх гэхээр дэндүү хожимдсон байдаг хэмээн бодном. та ч бас бодоорой.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Saihan uulzalt boljee. Tanai duu, ta hoyort mash ih az jargal husye. Bi neg naiz ohinoo haigaad bodood baidag yum. Oloon jil bolj baina oo.
ReplyDeletesain baina uu and mini, ta negen ohiniig mash udaan haij bgaa gej oilgoloo. Saihan muruudul, temuuleltei baina gedeg saihan shyy dee. Ta 2-iin uulzalt saihan baina gedegt naidaj baina. Hun setgeliin gundee harj, hairladag huntei baih, tuuniihee tuluu ene yavaa nasaa zoriuldag baij yagaad bolohgyi gej. Hamgaas erhem and nuhruu setgeldee hairlasaar baigaa bol gegeeleg, tengerleg, id shidiin gemeer aztai, odtoi uulzalj boloh l bolno gej bodoj bna. Magadgyi jiriin negen udur umnu tani tereer daruuhan ineemseglel todruulan zogzoj bna bh daa. Tand sain saihan byhniig chin setgeleesee husnem and mini
ReplyDelete