Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Яагаад бидний дархлаа суларсан бэ?
Магадгүй нэгэн амь дээсэн дөрөөн дээр байж ч болох юм. Өдөр бас нэг эмнэлгийн машин дохиогоо хангинуулаад явж байхыг харахад дотор нь өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй тэвдүүхэн байдалтай байх шиг байсан. Тэгээд л өдрөөс хойш үймэрсэн сэтгэл минь унтуулахгүй ингээд таньтай санаа бодлоо хуваалцах болсны минь шалтгаан.
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг, ялангуяа монголчууд бидний сэтгэлгээ улам дордоод байна уу даа. Уучлаарай тийм ч биш байж болно л доо. Сайн сайхан яваа монголынхоо төдийгүй эх дэлхийнхээ сайн сайхны төлөө олон сайн зүйл хийж яваа хүмүүс олон л байгаа. Тэдгээр даруухан инээмсэглэл тодруулсан ёстой л Бурхан шиг, хүмүүсийг харах тэднээс үлгэр дууриал авах сайхан байдаг юм. Үүнтэй хэн ч маргашгүй.
Нөгөө талаар яг энэ цаг мөчид монгол минь нэг л биш байна. Бүх түвшинд шүү . Яг намайг энэ бүхнийг бичиж байх үед цахилгаан тасарчихлаа. Гадагшаа хартал тас харанхуй , бүр жинхэнээсээ тас харанхуй. Хэдэн нааш цааж явсан машины гэрэл л сүүмэлзэж байна. Ашгүй таван минутын дотор эргээд ирлээ. Эмнэлгийн хэдэн ажилчид энэ мөчүүдэд яаж сандарсан болоо. Хайртай хүн нь хамраас нь гуурс уяатай , алтан амь нь дээсэн дөрөөн дээр нэг хором хичнээн үнэ цэнэтэй байдаг билээ дээ. Дэндүү харамсмаар байдаг. Ёстой тэнгэр хол, газар хатуу гэдэг шиг.
... За үргэлжлүүлье дээ.
Миний бодлоор бол биднийг нэгтгэдэг эх оронч сэтгэл, зан заншил, ёс жаяг маань биднээс дэндүү алслан одсоноос болоод байх шиг. Дэлхий тэр чигээрээ даяарчлагдаж байна гэж байгаа ч яагаад зарим улс үндэстэн тэгвэл сайн сайхан яваад байна вэ, яагаад хэдийдээ монголчууд бид ийм гуйлгачин ядуу сэтгэлгээтэй болчих воо.
Энэ л бүхний учир шалтгааны зангилаа болоод байх шиг. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгсэн. Гэтэл бид урдхан талдаа Богд хайрхан ууландаа гарч байгаа галыг тоодоггүй шүү дээ. Хэнд хамаатай юм, хот их урсгалаараа дор дороо ажлаа хийсээр л байдаг.
Бид, би энэ нийгмийн, энэ цаг хугацааны, энэ түүхийн нэгээхэн хэсэг нь болохын хувьд ингэж бодож сэтгэж байгаагаа хуваалцах болсон шалтгаан минь. Таныг ч бас олон асуудал зовоодог байх. Миний бодлоор бол бид юу хийх ёстой вэ, яавал дээр вэ. хэрхвэл дээр вэ гэсэн өөрийн өчүүхэн санаа, бодож санасан зүйлээ хэлэхээр шийдлээ.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийн адил хамтдаа, дор бүрээ энэ нийгмийн урсгалыг цэвэрлэх гээд зүтгээд үзье. Миний хувьд энэ гурван хүчин зүйл дээр тулгуурлан өөрийн бодлоо хэлэх гэж зорилоо.
1. Гэр хүмүүжил.
2. Нийгмийн төлөвшил
3. Эх оронч үзэл
1. Гэр хүмүүжил.
Агуу бүхэн маш энгийн зүйлээс эхтэй гэдэг шиг, миний таны зүрхэнд байнга уяатай байдаг, хайр, баяр баясгалан, амьдралын утга учир, шалтгаан бол бидний гэр бүл. Яагаад вэ гэвэл гэр бүлгүйгээр, ээж аав, үр хүүхэд хэмээх нандин холбоогүйгээр бид хэн билээ дээ. Ингээд бодохоор бид бүхэн маш том агуу зүйлийн салшгүй нандин эд эс, тэрээр хөгжин цэцэглэн, илрэлээ олдог байх нь.
Хязгааргүй далайн дусал бүхэн далайтайгаа салшгүй холбоотойн адил хүн төрөлхтөн, монгол төрөлхтөний юм бүхэн биднээс бас шалтгаалдаг байх нь. Иймийн учир аливаа зүйлийн сайн сайхан тийш чиглэх, саар муу байх нь биднээс өөрсдөөс маань шалтгаалах нь.
Хэтэрхий холын зүйлийг дэндүү ойртуулж тайлбарлах гэж байгаа мэт санагдаж байж болох ч зүгээр л бодоод сэтгээд жаахан ч гэсэн оролдоод , энэ амьдралаа зорилготой болохыг, учир шалтгаанаар холбоотой болохыг ухан ойлгох гээд үзье.
Жишээ нь: бидний өдөр бүр харж байдаг архичин байлаа гэж бодьё. тэр хүн муу байж болно, муухай байж болно. гэтэл тэр хүн харин ч хүн байсныхаа төлөө. энэ нийгмийн алдааны золиос байвал яах вэ, ард түмнээ бодоогүй нийгмийн загварчлал хэдэн мянган хүнийг зүгээр л амьдаар нь энэ нийгмээс тасдаж байсан, байгаа.
Магадгүй танил талгүй, магадгүй ээж аав нь цомхотголоор гараад тэр үеэс хойш доошилсоор байгаад одоо энэ өндөрлөгт хүрсэн байвал яах вэ, зөвхөн хүн чанараа элгэндээ эвхэсээр байгаа тэд одоо ч гэсэн хөх тэнгэртээ залбирсаар суудаг . сайн сайхан болно хэмээн шүд зуун тэмцэж л байгаа чадлынхаа хэрээр.
Гэтэл бидний урдуур жаахан жаахан хүүхдүүд үнэтэй машин унасан өнгөрдөг. Яадаг юм. Ээж аав нь үрээ хайрлахдаа авч өгсөн байж болно шүү дээ. Яахав магадгүй 3-4 өрөө байр унаад яваад байгаа мэт боловч , үр хүүхэд гэдэг юунаас ч үнэтэй болохоор хайртай хүнээ хайрлаж харамлаж байгаа хайрын илрэл нь байж болно шүү дээ. Гэтэл хүмүүсийн ихэнх нь дургүй байдаг, яадаг юм таны хүүхэд өнөөдөр дулаан гуталтай байвал та л баярлана шүү дээ. Яг үүн шиг бүхнийг сэтгэлээсээ дүгнэх хэрэгтэй болов уу.
Яагаад гэр бүлийг чухалчилсан бэ гэхээр монголын айл өрх бүр, монгол гэдгээрээ бахархдаг, эх орныхоо төлөө ямарваа нэгэн зүйлийг хийх сэтгэлийг гэр бүл нь гэр бүлийнхээ бүх хүний оюун бодол, сэтгэл зүрхэнд суулгаж чадвал, бүхний үндэслэх үр бэлтгэгдэнэ байх гэж бодож байна. Айл өрх бүр эх оронч байх гээд дор бүрээ яагаад хичээгээд үзэж болохгүй гэж. Жишээ нь би хаяа л зурагт үздэг. Ялангуяа тэр гадаадын олон анги кинонд дургүй. Хэдэн хүн, хэдэн мянган хүн зүгээр л цаг хугацаагаа өөртэй хэрэгтэй зүйл хийх байснаас холдуулсан болоо. Нэг хоёр ядаж гарын арван хуруу дотор байсан бол яах вэ гэтэл Улаанбаатараар дүүрэн нөгөө киноны хувилбарууд янз бүрийн нэр хаягтай бизнес болоод явж байна. Монгол гэсэн тодотголоо бид зугуухан алдаад байгаа болхоор л амьхандаа эсэргүүцэж байгаа ухаантай.
Бид хэзээнээсээ тэмцэж ирсэн ард түмэн, цаг агаар ч гэсэн биднийг ухааруулдаг болохоор бид өвөлд эртнээс бэлтгэдэг шүү дээ. Түүн шиг сайн сайхан бүхний төлөө ямар ч байсан айл өрх бүр хөдөлмөрч байгаасаа, үйлдвэрлэгч байгаасаа, цэвэр монгол оюун ухаан бодол санаа, зүрхийг өвлүүлдэг байгаасаа гэж хүснэм.
Хэн хөдөлмөрлөж байна, хэн зүтгэж байна, тэрээр алдаа оноосоо туршлага суун эрчилсэн олс адил тэн даахтайгаа болно. Харин хэн бэлэнчлэх сэтгэлгээтэй байна, түүнээс бүр л сул дорой бэлэнчлэх сэтгэлтнүүд төрнө.
Иймд час хийсэн сайхан сайхан тэнгэрлэг, гэгээлэг, ажилсаг, эх оронч өрх айл олширсоор байх ахуйд миний таны бидний монгол зөв гольдрол руугаа түүхийг эрүүлжүүлэн хөтлөнө хэмээн найднам.
үргэлжлэл бий
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
Ene chin mash tsagaa olson, chuhal, heregtei ergetsuulel baina daa duu mini, yarch sandralgui, yag ene ungu ayasaaraa urgeljuuleerei Deegii, bayarlaj bna shuu! Hamgiin gol ni yarch bolohgui, uhaant hun namuun, ursgal murun dulguun gedeg shuu dee....
ReplyDelete