Ээрэм элсэн цөлөөр мянган жил бэдэрээ юу
Эвийлж амжилгүй ууршсан шүүдрийн дуслуудаа хайгаа юу
Огтлолцол, давтамж, анзаараггүй он жилүүд минь чи
Одоо чандманаас ч илүү үнэнч, сэрэмж, төгөлдөр нэгэнд урва даа...
Мэлмэрэн тунарах таны үггүй харцанд
Мөнхийн гоо сайхан, эгэлгүй хайраар сүлэлдэн булгилнам
Зүрх минь өнөө таныхаа өмнө сөхрөн сөхөрнөм
Зүйрлэшгүй нинжин таныхаа халуун хайранд дахин нэг урамшнам...
Таныг хайрлах сайхан
Таныгаа харах сайхан
Орчлон хэдий удаан оршном
Олон амьтныг гэгээрэлд хөтөлнө үү Та минь
Ижийнхээ энхрийллийн харцыг таниасаа дахин дахин харлаа Эма хо
Эцгийнхээ өр зөөлөн уяныг таниасаа дахин дахин мэдэрлээ Эма хо
Өрөөлийн төлөө өөрийгөө золиослох өр нинжин бүхнийг тань магтья Эма хо
Өнөөдрөөс зөвхөн таныхаа хязгааргүйд уусан эрхлэн жаргая Эмо хо
Таныг харах сайхан
Таныгаа мэдрэх сайхан
Мянган мянган нигүүлслийн дусал агуу далай болохуйд Далай их багш минь та бүхний зүрхэнд мишээн мишээнэм.
Таньдаа баярлалаа.
Энэхэн цагт хамт байгаад баярлалаа.
Таныхаа сургаалиар оюунаа номонд одуулж, номын мөр маань саадгүй түргэнээ дэлгэрэн жаргаж гэрэлтэх болтугай.
2023.08.14 УБХот
No comments:
Post a Comment