Гараас тань атгаад удаан алхахсан
Гялалзах оддыг хамтдаа харахсан
Энгэрт тань хоргодон үнэрлэн үнэрлэмээр
Энхрийхэн таныгаа юутай их санаа вэ
Аяа аа амраг минь
Аялгуут дууг захидал болгон илгээе
Алтан нарны цацраганд хайраа би шингээе
Аясын салхи хацрыг чинь шүргэхүйд
Аниргүйн гүнээс анирыг минь чимээлэв үү
Хөвч ойн шүүдэрт өглөөг
Хөвдөн дээгүүр гүйн хамтдаа угтахсан
Эрх бяцхан дагина нь болоод
Энхрий таньдаа уусан нэгдмээрээ
Ай миний амраг минь дээ
Амин шивнээг минь мэдрэв үү
Гараас тань атгаад удаан алхахсан
Голт зүрх минь тань руу л тэмүүлнэм
Зөндөө удаан хажууд тань баймаар
Зүггүйхэн сэтгэл минь тань руу нисчих юм аа
Тань руу
2026.01.03
No comments:
Post a Comment