Жингэнэх хонхны дуу

Алтан нарны цацраг нь
 Амьтан бүхний мөс мэт сэтгэлийг зөөллөн зөөллөсөөр л байх болтугай. Ариун урсгал Рашааныг тань 
 Амссан бүхэн аливаад өрөвч сэтгэлээр хандах болтугай. 
 Агшин бүрийн амьсгал тань Асар мэргэн-цэцэн ухаанд урвах болтугай. 

Аяа аа бидний жаалхан замбуулин Ашид хойчдын Бурханлаг баатруудын өлгий болон залагдах болтугай. 
 Мэргэн ухаан-Өрөвч сэтгэлээр жигүүрээ хийгээд 
 Мянга мянган ертөнцийг хошуучлах болтугай. Эх дэлхийнхэн. 
 
Жаргалангийн дуулалыг сонсов уу ? Жирэлзэх горхины ариуслын чимээг анирдав уу ? 
Жингэнэх хонхны дууг нь танив уу ?
 ... Таны гүнд Бурхан мишээнэ...
 2022.02.27 Улаанбаатар хот.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам