Хосын давхцал

Өнөөдөр 2022.02.22 ны мягмар буюу энэ долоо хоногийн 2 дахь өдөр. Хаврын эхэн хар бар сарын хуучдын 21_ны улаан морь өдөр болж байна. Сошиалд бөөн хоёр давхацсан тул эерэг сайн зүйл болож хэлж хийгээрэй гэцгээнэ. Хос тоо үрждэг, тэнцвэр тогтвортой байдал, хань нөөлөг, хос жигүүр, хөтөлгөө морь, өдөр шөнө, хар цагаан, цас бороо, тэнгэр газар гээд л олон зүйлийн эргэцүүллийг өөрийн эрхгүй өмнө минь дэлгэлээ. Эртний ерөөлийг бодож хамаг амьтанд сайн сайхан бүхнийг ерөөж тэд төгс гэгэ эрлийн үрийг өр зүрхэндээ ургуулан бойжуулж их туршлага хуримтлуулан ертөнц дахинаа алдраа дуурсгасан гэгээн Бурхад болох болтугай. Өчүүхэн молхи миний үзэл бодол ариун тунгалаг байж өнөд хамаг амьтны жаргалангийн шалтгаан байж номын мөрөөр чин үннчээр замнах болтугай. Шаргал судрын хуудас салхины аясаар эргэлдэн буухдаа сайхан бүхний цөм энергийг ариусган тэтгэж хамаг амьтад өр зүрхний лугшилт бүхэн нь өнгөт орчлонгийн эрдэнэ гэдгиыг ухан ойлгож ухаажин саруулсах болтугай. юм бүхэнд талархая ...Юм бүхэн үрждэг гэнэ Ертөнц хорвоо амирлана гэнэ Аз жаргал ундарна гэнэ Аливаа ерөөл бүхэн биелнэ гэнэ Хос хосоороо үржих хувьтай тул хама г амьтаныг төгс гэгээрэлд урин уръя. Хувь ерөөлөөр номын багштай уулзаж хувь заяа нь номын мөрөөр замнахыг ерөөе 🙏🙏🙏🌺🙏🌺🙏

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам