Тансаг хавх

 Амьдрал хэмээх тансаг хавх

Алхам бүхэнд минь таардаг ч 

Аминч үзлийн Хүслийн манан

Амтат зүүд адил үл холдуулна...


Мянга мянган жил өнгөрсөн ч 

Мөнөөх хавх улам ухаажжээ.

Уягдаж хашигдсан бяцхан тойрогтоо 

Уйлан шаналан зүрх тэмүүлнэм...

Хэзээ  хязгааргүйд дураар аялах вэ?

Хэзээ уужим амьсгалаар аялан дуулах вэ?....

Анхны аялал асуулт байлаа.

Ашдын төгсгөл ч асуулт байх юм.

Санаашран гайхсаар хэдэн зууныг үдэж бол

Саатан хорогдсоор хэдэн мянганыг элээсэн бол...

Хэзээ хэдийд хавх минь эрх чөлөөний дуугаар хайлах бол.

Хаа нэгтээх тэр аврал минь 

Хэнхдэг цээжний минь гүнд сэмхэн мигшсээр л.

Ургах жаргах Наран ялгал үгүй аж

Учрал хагацал ч нэгэн аж.

Уршигт хавх уудам эрх чөлөө минь ч нэг гэвэл

Уучлал өршөөлийн далайн их завь минь чи ирээч...






















No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам