Аяс аясхан салхины илбээ
Амраг түүний минь үнсэлт юм уу
Аяа жаргалан жаргалан Та алс бус
Аниргүйхэн цохилох зүрхэнд минь жаргана уу
Давалгаалан давалгаалах их давалгаа нь
Эрэгт тулан үлгэр хүүрнээ юу
Эрчилгүй шуугих их далай та
Энхжингийн үүдийг нээн гэрэлтэнэ үү
Зөөлөн илбэх цасан ширхэг
Зөндөөн удаан хүлээсэн гээд
Хайлан хайлахдаа бидэндээ шингэн
Хан хорвоод дуугаа өргөнө үү
Тэнгэрт дүүлэх шувуу нь болоод
Тэндээс орчлонг тольдон харья
Мөрөөдөл, хайр хос жигүүр минь болоод
Мөнхийн жаргаланд баясан жаргая.
УБ. 2016-01-30,
No comments:
Post a Comment