Аюултай уул уурхай миний монголд байх ёсгүй
Бид цэцгээр инээж, салхиар илбэдэг ганц дэлхийтэй байтлаа
Цээж, нуруунаас нь өм цөм авч, эргэж харахгүйгээр хаясан.
Бид тунгалаг гол, рашааныг нь хааж түмпэн түмпэнээр нь хордуулж орхисон.
Цианит натри, уран, цөмийн хаягдал гээд булж болох бүгдийг өвөрт нь чихсэн.
Чимээгүй дайн хэдхэн жилийн дотор хил хязгаарыг даван эх дэлхийг минь, ижий дэлхийг минь боомилжээ.
Багалзуур нь давчдаад аврал эрж байна.
Ухаант хүмүүс гэгддэг бидний ухаангүй амин хувиа боддог үйлдэл бүхэн өнөөдөр ЮУ болгосныг хар даа....
Би буруутай, бид буруутай, та буруутай.
.. "би л болж байвал боллоо" гэсэн бодол бүхэн минь буруутай.
... амин хайртай нэгэндээ тусалж чадахгүй байна гээд бодоод үз дээ.
Гуйж байна, гуйж байна, гуйж байна.
... миний нутгийн газар шороо, ус, агаар уйлж байна. хүрсэн бүхэн хавдарт нэрвэгдэж байна.
... миний газар шороо, эх дэлхий минь ярьж чадахгүй шүү дээ.
ямар сайндаа ийм өвчин гарах вэ дээ!
Чин сэтгэл рүүгээ өнгийж нэг үзээч. Бид ирээдүй хойчынхоо төлөө юу хийж чадах вэ?
Таны газар шороо, Таны амьсгал, Таны амь, та бид бүгд нэгдмэл шүү дээ.
Ядаж монголдоо хордмооргүй байна,
Аюултай бүхнийг, аюултай уул уурхайг зогсооё.
өвөг дээдэс минь амиараа хамгаалж ирсэн ариун дагшин эх нутаг минь аврал эрж байна.
No comments:
Post a Comment